Жугамо Шинэ УЗ бүрэлдэхүүний төлөөллийг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хүлээн авч уулзлаа.

2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хүлээн авч уулзлаа. Тус нийгэмлэгийн хувьд Японд суралцах тухай мэдээллийн өдөрлөг, Японд сургууль төгсөгчдөд зориулсан хүлээн авалт зэрэг олон арга хэмжээг ЭСЯ-тай хамтран зохион байгуулж, оролцож […]

цааш нь унших

Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг тус ҮА-нд жил бүр сайн дураараа оролцдог бөгөөд Японд суралцах, ажиллахад үүсдэг хүндрэл бэрхшээлийн талаар туршлагаа үнэгүй хуваалцаж, зөвлөгөө өгч ажилладаг. 4/14, 15-ны 2 өдөр нийт 1200 гаран залуус цугласан тус ҮА-н дээр 60 орчим оюутан залуус, эцэг эхчүүдэд ЖУГАМО-гийн УЗ идэвхтэн гишүүд зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ хаврын онцлог гэвэл […]

цааш нь унших

Орхон аймгийн “Орхон Эмпати” сургуулийн 10-12-р ангийн сурагчидтай уулзалт хийлээ.

Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам-тай хамтран хэрэгжүүлж буй “Японд суралцах тухай мэдээлэл олгох” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн “Орхон Эмпати” сургуулийн 10-12-р ангийн сурагчидтай уулзалт хийлээ. Энэ уулзалтад Mongolia Rotary Yoneyama Alumni Association-с төлөөлөл оролцож, өөрсдийн туршлага, Японд суралцсан түүхээ хуваалцлаа. Та бүхэндээ талархал илэрхийлье. Уулзалтад 10-12 ангийн 50 орчим хүүхэд […]

цааш нь унших

Жугамо нийгэмлэгийн Шинэ Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүн сонгогдлоо

Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн 2023 оны Бүх гишүүдийн хурал өнгөрөгч бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын хүрээнд нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ Удирдах зөвлөлийн гишүүд, шинэ Ерөнхийлөгчийг сонгосон бөгөөд өнгөрсөн жилийн амжилт бүтээл, цаашид анхаарч ажиллах, шинэчлэх зүйлсийн талаар чөлөөтэй санал солилцлоо. Нийгэмлэгийн тэргүүнээр МУИС-н профессор, Айчи мужийн их сургуулийн төгсөгч С.Баттулга, Удирдах […]

цааш нь унших

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад оролцлоо

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг оролцлоо. 2023/3/10-ны өдөр Шангри-Ла ballroom-д зохион байгуулагдсан уг хүлээн авалтад 500 гаруй хүндэт зочид хүрэлцэн ирсэн бөгөөд тус нийгэмлэг JICA Mongolia UNICEF Mongolia Asian Development Bank Mongolia “Өвсний Үндэс” төсөл зэрэг байгууллагуудын хамтаар өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан оролцлоо. Тус […]

цааш нь унших

“Японд суралцах талаар мэдээлэл өгөх” хөтөлбөрийн эхний сургуулиар Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 23 дугаар сургууль оролцлоо.

Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам-тай хамтран зохион байгуулж буй “Японд суралцах талаар мэдээлэл өгөх” хөтөлбөр маань 2023.03.07-нд анх удаа Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 23 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад 10, 11, 12-р ангийн нийт 120 орчим сурагч хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын […]

цааш нь унших

Жугамо нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал товлогдлоо.

Жугамо нийгэмлэгийн “Бүх гишүүдийн хурал” товлогдлоо! Та энэ удаагийн хуралд ирснээр тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах сонгуульд оролцохоос гадна, нийгэмлэгийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, бүтэц зохион байгуулалтын шинэчлэлд гар бие оролцох боломжтой юм.  Хурлын хэлэлцэх асуудал: 1. 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан 2. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэх 3. Удирдах зөвлөлийн […]

цааш нь унших

Японд төгсөгчийн бөглөх маягт:”Японд суралцах талаар мэдээлэл олгох хөтөлбөр” – т оролцох

“Японд суралцах тухай мэдээлэл олгох” хөтөлбөрийн хүрээнд “Япон Улсын Элчин Сайдын Яам”-тай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хөтөлбөр нь Жугамо нийгэмлэгийн зүгээс Япон Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж буй хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөрөөр дамжуулан Япон улсад суралцах талаар албан ёсны эх сурвалжаас үнэн бодитой мэдээ мэдээллийг түгээх зорилготой юм. Тус хөтөлбөрт Улаанбаатар хотын ЕБС-н […]

цааш нь унших

ЕБС-н бөглөх маягт: “Японд суралцах талаар мэдээлэл олгох хөтөлбөр” – т хамрагдах

“Японд суралцах тухай мэдээлэл олгох” хөтөлбөрийн хүрээнд “Япон Улсын Элчин Сайдын Яам”-тай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хөтөлбөр нь Жугамо нийгэмлэгийн зүгээс Япон Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж буй хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөрөөр дамжуулан Япон улсад суралцах талаар албан ёсны эх сурвалжаас үнэн бодитой мэдээ мэдээллийг түгээх зорилготой юм. Тус хөтөлбөрт Улаанбаатар хотын ЕБС-н […]

цааш нь унших

Японоос Монгол руу мөнгөн шилжүүлэг хийх үйлчилгээ

   Худалдаа Хөгжлийн Банкаар дамжуулан Японоос Монгол руу мөнгөн шилжүүлэг хийх үйлчилгээ болон PAYFOREX апп татан бүртглүүлээд хэтэвчээ цэнэглээд Монгол руу ХХБ-ны орлого хүлээн авах боломжтой боллоо.      Та энэхүү QBC үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурган тайлбараас хараарай.

цааш нь унших