Япон Улсын Элчин Сайдын Яамнаас зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцлоо.

2023 он 11 сарын 20-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нутаг буцахтай болсонтой холбогдуулан хүндэтгэлийн хүлээн авалтыг Япон Улсын Элчин Сайдын Яамнаас зохион байгууллаа.
Уг хүлээн авалтад УИХ-ын дарга болон төр засгийн хүндтэй эрхмүүд, Монгол Япон хоёр орны соёл, боловсрол, эдийн засаг гэх мэт олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй олон хүндтэй зочид оролцсон юм.
Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг-н Ерөнхийлөгч С.Баттулга, Гүйцэтгэх захирал З.Сугар нар уг хүлээн авалтад оролцож коронавирусын хүнд үе, Монгол-Япон хоёр орны хооронд дипломат харилцааны тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн чухал үеэр томилогдон ажилласан эрхэм элчин сайд Кобаяши Хироюкид талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)