2023 оны “Японд суралцах мэдээллийн үзэсгэлэн яармаг”-н үеэр Жугамо нийгэмлэгийн уламжлалт эвент болох “TALKio”-г амжилттай зохион байгууллаа.

✨2023 оны 10 сарын 8-ны Ням гарагт Mongolia-Japan center Монгол-Японы төв-с зохион байгуулсан “Японд суралцах мэдээллийн үзэсгэлэн яармаг” 🇯🇵 маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
📌Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон сургуулийнхаа танилцуулгыг хийн ганцаарчилсан зөвлөгөө өгсөн билээ.
🔥Тус яармагийн үеэр Жугамо нийгэмлэгээс зохион байгуулдаг “TALKio – Let’s talk about ideas & opportunities” цуврал нээлттэй хэлэлцүүлгийн маань 6 дахь арга хэмжээ маш амжилттай хүртээмжтэй зохион байгуулагдаж өнгөрлөө. 👏
🙆🏻‍♀️Нийт хүрэлцэн ирсэн оюутан залуус , эрхэм панелистууд болон хамтран зохион байгуулсан бүх хүмүүстээ маш их баярлалаа 🤗
Бид дараа дараагийн TALKio арга хэмжээгээр илүү сонирхолтой зочдоор хүртээмжтэй сэдвээр зохион байгуулахаар хичээх болно. 🤗😎😝

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)