Жугамо нийгэмлэг нь Японд сургууль төгссөн хүн болгонд нээлттэй төрийн бус байгууллага юм.

Тус нийгэмлэг нь 1995 онд албан ёсоор байгуулагдсанаас хойш, одоог хүртэл нийт 2200 гаруй залуусыг нэгтгэн, тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна.

Бидний эрхэм зорилго бол “Японд сургууль төгсөгчдийн эрдэм чадварыг нэгтгэн зангидаж, хамтдаа хөгжихөд оршино”.

Бид бүтэн жилийн хугацаанд өөрсдийн зүгээс байнгын үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна, хамтрагч байгууллагуудын зохион байгуулж буй үйл ажиллагаанд хамтран зохион байгуулагч, зочин, оролцогч хэлбэрээр оролцож ирсэн билээ. 

Жугамо нийгэмлэгээс зохион байгуулдаг үйл ажиллагаанаас дурдвал. 

  • Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс жил болгон зохион байгуулагддаг “Японд суралцах мэдээллийн яармаг” болон “Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг” – т  Японд суралцах хүсэлтэй мянга мянган оюутан залуус хүрэлцэн ирдэг төдийгүй Жугамо нийгэмлэгийн зүгээс ч мөн  адил Японд төгсөгчид сайн дураараа өөрсдийн мэдлэг туршлагыг үнэ төлбөргүй харамгүй хуваалцсаар ирсэн.
  •  Мөн жил бүрийн намар зохион байгуулдаг “Явган аялал” маань олон жилийн хугацаанд уламжлал болгон зохион байгуулж ирсэн үйл ажиллагаа бөгөөд зөвхөн төгсөгчид төдийгүй Элчин сайдын яам, Монгол дахь Япончуудын холбоо зэрэг олон зочид оролцдог юм. Энэхүү аяллаар нийгэмлэгийн гишүүдийн холбоо харилцааг сайжруулахын тулд жил бүр сонгогдсон нэг үйлдвэртэй танилцах журмаар нэг өдрийг хамтдаа суралцаж, хамтдаа хөгжилдөн өнгөрүүлдэг.
  •    2019 оноос шинээр зохион байгуулж эхэлсэн нэгэн том үйл ажиллагаа бол “Хаврын баяр буюу Рейва наят” юм. Энэхүү баяраар Японд төгсөөд ирсэн Монгол төгсөгчдөө хүлээж авахаас гадна Японд төгсөгчдийн харилцаа холбоог сайжруулах, хүрээллийг тэлэх зорилготой билээ. 
  • Түүнчлэн жил бүр Гадаадад төгсөгчдийн холбоодын зохион байгуулдаг Бага олимпод сагсанбөмбөг, хөлбөмбөг, дартс, билльярд гэх мэт олон төрлийн тэмцээн уралдаанд идэвхи санаачлагатай оролцдог.
  •     Мөн шинэ жилийн баярыг ч бас хамтрагч байгууллагууд, ивээн тэтгэгчидтэй хамтран өргөн хүрээтэйгээр зохион байгуулдаг билээ. 
  • Бүх гишүүдийн ээлжит хурлыг төрийн бус байгууллагын хуулийн дагуу жил бүрийн 3-р сард багтаан нэг удаа зохион байгуулахдаа нэмэлт гишүүдийг бүртгэн авч шинэчлэл хийдэг.

Та дэлгэрэнгүй мэдээллийг бидний фэйсбүүк хуудасруу орж үзэх боломжтой.

https://www.facebook.com/JUGAMO


“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ.”