Жугамо нийгэмлэгийн Шинэ Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүн сонгогдлоо

Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн 2023 оны Бүх гишүүдийн хурал өнгөрөгч бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлын хүрээнд нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ Удирдах зөвлөлийн гишүүд, шинэ Ерөнхийлөгчийг сонгосон бөгөөд өнгөрсөн жилийн амжилт бүтээл, цаашид анхаарч ажиллах, шинэчлэх зүйлсийн талаар чөлөөтэй санал солилцлоо.
Нийгэмлэгийн тэргүүнээр
МУИС-н профессор, Айчи мужийн их сургуулийн төгсөгч С.Баттулга,
Удирдах зөвлөлийн гишүүдээр
А.Амарбаяр (Токиогийн ХАА ба технологийн ИС)
Г.Бадамгарав (APU Рицүмэйкан ИС)
Н.Батбаяр (Internation College Dual Business)
П.Батхишиг (Васэда ИС)
Б.Баярмаа (Айчи Гакүин ИС)
Д.Болор-Эрдэнэ (Нагоя ИС)
Б.Лхам-Янжин (Чиба ИС)
З.Сугар (Сайтама ИС)
Ц.Тамир (Хижияма ИС)
М.Тулгат (Киото ИС) нарын 10 хүн,
Хяналтын зөвлөлийн гишүүдээр
Ж.Хишигжаргал (Ёкохама ИС)
С.Лхамчимэг (Киото ИС)
М.Долгормаа (Хоккайдо ИС) нарын 3 хүн сонгогдсон байна.
Мөн Гүйцэтгэх захирлаар УЗ гишүүн З.Сугарыг улираан томилох шийдвэр гарсан байна.
Тус нийгэмлэг нь ирэх онд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, нийт Японд төгсөгчдөдөө төдийгүй нийгэмдээ тустай үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг зорьж ажиллах болно.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)