ЕБС-н бөглөх маягт: “Японд суралцах талаар мэдээлэл олгох хөтөлбөр” – т хамрагдах

“Японд суралцах тухай мэдээлэл олгох” хөтөлбөрийн хүрээнд “Япон Улсын Элчин Сайдын Яам”-тай хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү хөтөлбөр нь Жугамо нийгэмлэгийн зүгээс Япон Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж буй хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөрөөр дамжуулан Япон улсад суралцах талаар албан ёсны эх сурвалжаас үнэн бодитой мэдээ мэдээллийг түгээх зорилготой юм. Тус хөтөлбөрт Улаанбаатар хотын ЕБС-н ахлах ангийн сурагчдаас гадна орон нутгийн сургуулийн  сурагчид мөн адил хамрагдах боломжтой юм.

Тус хөтөлбөрт Улаанбаатар хотын ЕБС-н ахлах ангийн сурагчдаас гадна орон нутгийн сургуулийн сурагч нар мөн адил хамрагдах бүрэн боломжтой. Хэрэв та тус хөтөлбөрийг өөрийн  сургууль дээрээ хэрэгжүүлэхийг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
Бүртгэлэх холбоос: https://forms.gle/NTDwyWquKbFwVTb37

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)