Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг тус ҮА-нд жил бүр сайн дураараа оролцдог бөгөөд Японд суралцах, ажиллахад үүсдэг хүндрэл бэрхшээлийн талаар туршлагаа үнэгүй хуваалцаж, зөвлөгөө өгч ажилладаг.

4/14, 15-ны 2 өдөр нийт 1200 гаран залуус цугласан тус ҮА-н дээр 60 орчим оюутан залуус, эцэг эхчүүдэд ЖУГАМО-гийн УЗ идэвхтэн гишүүд зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ хаврын онцлог гэвэл Хятад хэлний ахлах, дунд сургуульд сурсан хэрнээ Японд суралцахыг хүсэгчид цөөнгүй байв. Мөн гол баатар гэрээс гарахгүй, эсвэл завгүй, эцэг эхчүүд өмнөөс нь явж байх тохиолдол олон байв, дам зөвлөгөө өгч сурч байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)