“Японд суралцах талаар мэдээлэл өгөх” хөтөлбөрийн эхний сургуулиар Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 23 дугаар сургууль оролцлоо.

Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам-тай хамтран зохион байгуулж буй “Японд суралцах талаар мэдээлэл өгөх” хөтөлбөр маань 2023.03.07-нд анх удаа Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 23 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад 10, 11, 12-р ангийн нийт 120 орчим сурагч хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын засгийн газрын тэтгэлэг, EJU шалгалт, Асахи сонины тэтгэлэг, хувийн зардлаар суралцах, Японд амьдрах орчин, зардал гэх мэт олон талт мэдээллийг сурагчдад өглөө.
Өнөөдрийн уулзалтад Япон Улсын Элчин сайдын яамны Атташе Макиши Томоко, тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар нар оролцож Японд суралцах арга замууд ба өөрийн туршлагын талаар ярилцлаа.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)