JFM Япон Фестиваль Монголд боллоо!

🇯🇵🌸 JFM Япон Фестиваль Монголд 🎎⛩️
🥳🥳🥳АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 👏👏👏
🔥🔥🔥Жил болгон уламжлал болгон тэмдэглэдэг “Япон фестиваль”-д ЖУГАМО нийгэмлэг анх удаа зохион байгуулагчаар оролцсондоо таатай байна. 🙆🏻‍♀️🙆🏻‍♀️🙆🏻‍♀️
✅✅✅Энэ жил нийт 11,000 гаруй хүн фестивальд маань оролцсон бөгөөд бид цаашдаа жил болгон энэхүү арга хэмжээг улам өргөжүүлэн амжилттай зохион байгуулахаар хичээн ажиллах болно 🤗🤗🤗
☀️🌦️☔Наранд гандаж, бороонд норж 3 хоног өглөөнөөс орой болтол чин сэтгэлээсээ хандаж, ширхэг ч хогийг үлдээлгүй түүж маш хариуцлагатайгаар энэхүү том арга хэмжээг хамт зохион байгуулсан бүх стафф, сайн дурынхан, арын албаныхандаа маш том халуун баярыг хүргэж талархал дэвшүүлье.👏👏👏❤️❤️❤️
Өдөрлөгийн маань нэг чухал хэсэг болох Анимэ, косплэйтэй холбоотой хэсгийг хариуцан, хариуцлагатайгаар ажилласан Японы Поп Соёлыг Сонирхогчдын Холбоо-ны залуустаа бас гүн талархал илэрхийлье.
🌸🌸🌸Мөн нийт хүрэлцэн ирж оролцсон, биднийг дэмжин урам хайрласан та бүхэндээ маш их БАЯРЛАЛАА. 🥰🥰🥰 Түүнээс гадна бидний асар дээр хүрэлцэн ирж, сонирхолтой хөгжөөнтэй тоглоом тоглон, нэг өдрийг ч болов хөгжилтэй өнгөрүүлсэн гэж найдаж байна. Дараа жил дахин уулзацгаая 🙆🏻‍♀️🤗😇❤️

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)