TALKio event 2022

                                                                                                    🔥Talkio (Let’s talk ideas and opportunities) 🔥
Жугамо нийгэмлэгийн зүгээс Монгол-Японы төв болон ЖАЙКА-тай хамтран зохион байгуулж буй дараагийн үйл ажиллагаа зарлагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Японд сурсан болон сурахыг хүсч буй хүн бүр заавал оролцох онцгой нэгэн арга хэмжээ юм.
📌Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах энэхүү Talkio арга хэмжээ маань энэ жил “Японд төгсөгчдийн карьер түүнд тулгарч буй асуудлууд” сэдвийн дор зохион байгуулагдана.
📌Туршлагатай панелистууд хүний нөөцийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Японд төгсөгчдийн карьер дэмжлэгийг хэрхэн эрчимжүүлэх талаар багийн хэлэлцүүлэг явагдаж нэг дор олон сонирхолтой мэдээллийг авах боломжтой тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.
📌Арга хэмжээ маань ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд та заавал урьдчилж доорх линкээр бүртгүүлээрэй.
🌐Хэзээ: 6-р сарын 11-ний 15:00- 18:00
🌐Хаана: Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв /МУИС-ийн номын сангийн чанх хойно/🤓

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)