Японд сурч ажилласан бидний туршлага сэдэвт “TALKio” цуврал ярилцлага маань 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

 

2022 оны 8 сарын 19 – ний өдөр зохион байгуулагдсан “Монгол Япон Бизнес Форум”-н үеэр Жугамо нийгэмлэгээс зохион байгуулж буй “Японд сурч ажилласан бидний туршлага” сэдэвтэй “TALKio” цуврал ярилцлага маань 2 дахь удаагаа маш амжилттай зохион байгуулагдлаа.

     “Монгол Япон Бизнес Форум”-ын ерөнхий зохион байгуулагчаар Монгол дахь Японы элчин сайдын яам болон ЖАЙКА, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран ажиллаж байгаа бөгөөд ЖУГАМО нийгэмлэг маань мөн энэ удаа хамтран зохион байгуулагчаар ажилласан билээ.

     Мөн түүнчлэн тус форум нь Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа гэдгээрээ маш онцлог болж өнгөрсөн юм. 

    Манай нийгэмлэг нь дараа дараагийн ярилцлагаар илүү сонирхолтой зочдыг илүү олон хүмүүст түгээхээр зорин ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)