ЖУГАМО Нийгэмлэг нэр дэвшигчидээ дэмжиж байна

ЖУГАМО Нийгэмлэг 2016 оны УИХ, Нийслэлийн ИТХ-ын Сонгуульд нэр дэвшиж байгаа ЯПОНД сургууль төгсөгчидөө дэмжиж байна. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг Япон улс нь хүний хөгжил, мэдлэгийг эн тэргүүнд тавьдаг бөгөөд, мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн л амжилт олох газар. Түүнчлэн ёс суртахуун, ухамсар, зөв төлөвшил, эерэг байхыг алхам тутамд шаарддаг, соёлын өндөр түвшний хөгжилтэй улс. […]

цааш нь унших

“Шинэ Монгол” цогцолбор сургуультай танилцах аялал

ЖУГАМО Нийгэмлэг нь гишүүдийнхээ эрхлэн явуулдаг, ажилладаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аялал зохион байгуулдаг болоод байгаа. Бид энэ удаа нэгэн ЭРДИЙМ УУРХАЙ-д зочилсон юм. Монгол толгой Монгол улсын хөгжлийг түүчээлж, зүтгүүлж, урагшлуулж, дэвжүүлнэ. Тэгвэл энэ их үйлсийн төлөө сүүлийн 20-иод жил зүтгэж, өөрийн мөрөөдөл болсон сургуулийг байгуулж, түүнийхээ төлөө тасралтгүй хөдөлмөрлөж байгаа, Японд төгсөгчдийнхөө төлөөлөл […]

цааш нь унших

“ХАВРЫН БАЯР 2016”-д дээл хандивлалаа

Япон  Улсын Нийслэл Токио хотод Монгол оюутнууд эх орноо сурталчилдаг болсноос хойш даруй 14 жил болж. Тэртээх 2002 оноос хойш Япон дахь Монгол Оюутны Холбоо (http://www.yamoh.org ) эх орноо сурталчилах зорилгоор Монголын “ХАВРЫН БАЯР” (http://www.harumatsuri.net)фестиваль зохион байгуулдаг болсон бөгөөд тэр нь жил бүрийн хавар 4-р сарын сүүл, 5-р сарын эхээр Япон улсын “АЛТАН ДОЛОО ХОНОГ” […]

цааш нь унших

ЖУГАМО Нийгэмлэг Японы КҮМАМОТО-ийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн ард иргэдэд эмгэнэл илэрхийллээ

Японд төгсөгчдийн Монголын нийгэмлэг ЖУГАМО ТББ-ын хэсэг төлөөлөгчид Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнори гуайтай уулзаж, тус улсад болсон Күмамото газар хөдлөлтөөс үүссөн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Мөн цаашид Япон улсын авч хэрэгжүүлж байгаа ажил, нутгийн ард иргэдийн тухай, тэдний санаа сэтгэл ямар байгаа талаар элчин сайд ярилаа. […]

цааш нь унших

Токиод ХАВРЫН БАЯР-2016 болох гэж байна

Япон дахь Монгол Оюутны холбоо зохион байгуулдаг “ХАВРЫН БАЯР” Монгол наадам 2016 оны 4-р сарын 30, 5-р сарын 1-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока Цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Жил бүр зохион байгуулагддаг уг арга хэмжээг үзэж сонирхохоор Япон улсын өнцөг булан бүрээс элэг нэгт Монголчууд цуглахаас гадна баярын өдрүүдэд 50-60,000 хүн ирж үздэг. […]

цааш нь унших

ЖУГАМО Нийгэмлэг Японы Элчин сайдад хүндэтгэл үзүүлэв

#‎ЖУГАМО‬ ‪#‎Нийгэмлэг‬ Японд төгсөгчдийн ЖУГАМО Нийгэмлэгийн зүгээс Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнорид хүндэтгэл үзүүлж, “Хүндэтгэлийн оройн зоог” барилаа. Тус хүндэтгэлийн зоогт Элчин сайд Шимизү Такэнори, ЭСЯ-ны ажилтан Ямамото Кэйго болон Такигүчи Рёо нар оролцлоо. Жугамо нийгэмлэгийн зүгээс Ерөнхийлөгч, Монгол улсын ИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Б.Насанбилэг, УЗ-ийн […]

цааш нь унших

ЖУГАМО Нийгэмлэгийн 20 жилийн ойн мэнд хүргэе

Энэ өдөр Японд суралцаж, төгссөн Монголчуудын төгсөгчдийн холбоо буюу ЖУГАМО Нийгэмлэгийн 20 жилийн ой болж байна. Цаг хатуу үед буюу тэртээх 1976 оноос барууны империалист нийгэмд Монгол оюутнууд анх хөл тавьж байсан бөгөөд хоёр орны засгийн газар хоорондын гэрээгээр Япон улсын Засгийн газрын Тэтгэлгээр 1980 оноос анхны Монгол оюутнуудыг суралцуулж эхэлснээр Японд Монгол залуус суралцах […]

цааш нь унших

Олон улсын Боловсролын Яармаг-2015

ЖУГАМО нийгэмлэгээс ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАРМАГ-т оролцов. ЖУГАМО нийгэмлэгээс 2015.04.10-12-ны өдрүүдэд Блю Скай Тауэрт болсон “Олон улсын боловсолын яармаг”-т оролцлоо. Тус нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Мөнхтуг “Японд хэрхэн суралцах тухай” сэдвээр мэдээлэл өгч, хүрэлцэн ирсэн оюутан залуусын сонирхсон асуултанд хариуллаа. Үзэсгэлэн яармагийг Праксис ХХК-иас зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Боловсролын зуучлалын байгууллагууд […]

цааш нь унших