2023 – Hitachi Study Tour амжилттай болж өндөрлөлөө.

Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг ба Япон Улсын Ибараки мужийн Хитачи хотын 日立地区産業支援センター буюу Хитачи бүсийн үйлвэрлэлийг дэмжих төв хамтран “Hitachi Study Tour” хөтөлбөрийг 2023 оны 10 сарын 15-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалт-аялалд Монгол Коосэн Технологийн Коллеж, New Mongol KOSEN “Шинэ Монгол Технологийн Коллеж”, ШУТИС-Коосэн Технологийн коллеж, Garuna publishing, Deed Motors, MizuYuki Consulting […]

цааш нь унших

Jugamo Halloween Party 2023 : Жугамо нийгэмлэгийн хамгийн анхны аймшгийн баяр амжилттай зохион байгуулагдлаа.

Жугамо нийгэмлэгийн гишүүдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, шинэ гишүүдийг элсэн оруулах зорилгоор олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг ба энэ жил анх удаа “Halloween” буюу аймшгийн баярыг маш амжилттай зохион байгууллаа. Хамтдаа нэгэн үдшийг хөгжөөнт тоглоом тоглон, сэтгэл догдлуулсан аймшигт нэгэн оройг хамтдаа өнгөрөөлөө. Хүрэлцэн ирж оролцсон та бүхэнд баярлалаа. Дараа дараагийн үйл ажиллагаагаар уулзацгаая.

цааш нь унших

2023 “Jugamo hiking” амжилттай зохион байгуулагдлаа.

Жугамо нийгэмлэгийн жил болгоны намар уламжлал болгон зохион байгуулагддаг гишүүнчлэлийн хүрээнд хоорондын хамтын харилцаа холбоог сайжруулах зорилготой, хамгийн хүлээлттэй үйл ажиллагааны нэг бол яахын аргагүй “Жугамо хаикинг” билээ. 2023 оны хаикинг аяллаар “Тэрэлж, Хаадын тамга” амралтын газар зохион байгуулагдсан ба байгалийн цэвэр агаарт гарангаа хөгжилтэй тоглоомуудыг тоглон нэгэн өдрийг хамтдаа зугаатай өнгөрүүллээ.  

цааш нь унших

2023 оны “Японд суралцах мэдээллийн үзэсгэлэн яармаг”-н үеэр Жугамо нийгэмлэгийн уламжлалт эвент болох “TALKio”-г амжилттай зохион байгууллаа.

2023 оны 10 сарын 8-ны Ням гарагт Mongolia-Japan center Монгол-Японы төв-с зохион байгуулсан “Японд суралцах мэдээллийн үзэсгэлэн яармаг” маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон сургуулийнхаа танилцуулгыг хийн ганцаарчилсан зөвлөгөө өгсөн билээ. Тус яармагийн үеэр Жугамо нийгэмлэгээс зохион байгуулдаг “TALKio – Let’s talk about […]

цааш нь унших

Япон улсын парламентийн гишүүдтэй уулзалт хийлээ.

2023 оны 8 сард Японд сургуудь төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийн тэргүүн С.Баттулга нь тус нийгэмлэгийг төлөөлж , Япон улсын парламентийн гишүүд болох Ёшихиса Фүрүкава, Осака Сэижи болон Нобүхиро Накаяма нартай уулзан хүндэтгэлийн оройн зоогт оролцлоо.

цааш нь унших

“Юкататай танилцацгаая” Япон соёлын өдөрлөг маань маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Өнгөрөгч долоо хоногийн Мягмар гараг буюу 2023 оны 7-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан “Юкататай танилцацгаая” Япон соёлын өдөрлөг маань маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Алс холын Япон орноос зорин ирж , Японы үндэсний хувцасны соёлыг зааж, мэдлэг туршлагаасаа хуваалцсан Chikako Imakado багшдаа халуун талархал илэрхийлж байна. Мөн хамтран ажилласан Cafe de Lolita -н хамт […]

цааш нь унших

JICA -н сайн дурын Япон ажилчдад зориулсан 1 шөнө 2 өдрийн Улаанбаатар дахь Homestay үйл ажиллагаанд хамтран ажиллах айл хайж байна.

JICA -н сайн дурын Япон ажилчдад зориулсан 1 шөнө 2 өдрийн Улаанбаатар дахь Homestay үйл ажиллагаанд хамтран ажиллах айл хайж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Япон – Монголын харилцаа холбоог сайжруулахаас гадна Улаанбаатар дахь энгийн Монгол айлын өдрийг Япончуудад таниулах зорилготой билээ. Япон хэлний анхан шатны мэдлэгтэй байхад хангалттай. Монгол хэлийг нь сайжруулах зорилготой байгаа […]

цааш нь унших

Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг нь JICA Mongolia-н зүгээс хэрэгжүүлж буй MICS хөтөлбөрийн зохион байгуулалтыг KITE Mongolia компанитай хамтран хариуцан ажиллахаар боллоо.

JICA Mongolia-н зүгээс хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн зохион байгуулалтыг Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг нь KITE Mongolia компанитай хамтран хариуцаж байгаа билээ. Монгол улсад тулгараад буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой тус хөтөлбөрт Японд төгсөгчид та бүхнийгээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэн өөрсдийн төгссөн сургууль, хамтарч ажилладаг Япон, Монгол байгууллага, хувь хүмүүсийг урьж баг бүрдүүлэн […]

цааш нь унших

Үер усны гамшгаас шалтгаалан “Япон фестиваль Монголд – 2023” үйл ажиллагааг цуцлагдах боллоо.

Жугамо нийгэмлэгийн хувьд 2022 оноос эхлэн “Япон фестиваль Монголд” үйл ажиллагааны зохион байгуулалтын албанд ороод ажиллахаар болсон билээ. Гэсэн хэдий ч байгалийн дийлэгдэшгүй нөлөөлөл болох үер усны гамшгаас шалтгаалан “Япон фестиваль Монголд – 2023” үйл ажиллагааг цуцлагдах болсныг дуулгахад харамсалтай байна. Нийт оролцогч, дэмжигч, хамтран ажиллагч, фестивалийг үзэхээр хүлээж байсан та бүхнээс зохион байгуулах хорооны […]

цааш нь унших

Жугамо нийгэмлэг нь Япон улсын Ибараки мужийн Хитачи хоттой хамтран , тус хоттой танилцах болон онцлох компаниудтай уулзах “Hitachi Study Tour” зохион байгуулахаар боллоо.

Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг нь Япон улсын Ибараки мужийн Хитачи хоттой хамтран , тус хоттой танилцах болон онцлох компаниудтай уулзах “Hitachi Study Tour”-д та бүхнийг урьж байна. Бид энэхүү аялалыг хоёр орны харилцааг дэмжих, бизнес эрхлэгчдэд шинэ боломж гаргах, оюутан залууст ажиллах Японд ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Уг аялалын хүрээнд […]

цааш нь унших