Токиод ХАВРЫН БАЯР-2016 болох гэж байна

Япон дахь Монгол Оюутны холбоо зохион байгуулдаг “ХАВРЫН БАЯР” Монгол наадам 2016 оны 4-р сарын 30, 5-р сарын 1-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока Цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

12998683_962255057177166_6834751470306982474_nЖил бүр зохион байгуулагддаг уг арга хэмжээг үзэж сонирхохоор Япон улсын өнцөг булан бүрээс элэг нэгт Монголчууд цуглахаас гадна баярын өдрүүдэд 50-60,000 хүн ирж үздэг. Энэ ч утгаараа гадаадад эх орноо сурталчилдаг ХАМГИЙН ТОМ арга хэмжээ бол ЯМОХ-ы зохион байгуулдаг энэхүү ХАВРЫН БАЯР наадам юм.

Энэ жилийн баярт олон олон сюрприз байгаа бөгөөд тэд анх удаа “Хүүхдийн бэсрэг наадам” зохион байгуулж байна. Хүүхдүүд уралдаж, барилдаж эрийн гурван наадамд өрсөлдөх бөгөөд наадмын эхний өдөр буюу 4-р сарын 30-нд уг бэсрэг наадам зохион байгуулагдах гэнэ.

Монгол соёл, ёс заншил, түүх, нүүдэлчин ахуй, Монгол хоол хүнс, ардын язгуур урлаг, тоглоом наадгай, дээл хувцас гээд Монголчууд бидний хайрлаж, бахархдаг үндэсний онцлог бүрийг энэхүү баяраар дамжуулан Япончууд, мөн түүнчлэн ирсэн зорин ирсэн гадаадуудад танилцуулдаг юм. Түүнчлэн хаврын баяр дээр Монгол улсаас Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Никитон хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, Нисванис хамтлагийн тоглолт зохион байгуулагдах нь.

ЖУГАМО Нийгэмлэгийн зүгээс ХАВРЫН БАЯР-аа зохион байгуулж байгаа ЯМОХ-ны дүү нартаа, тэднийг үргэлж дэмжин ажиллаж байдаг сайхан сэтгэлт Япончууддаа амжилт хүсч, ХАВРЫН БАЯР-ын мэнд хүргэе.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)