Орхон аймгийн “Орхон Эмпати” сургуулийн 10-12-р ангийн сурагчидтай уулзалт хийлээ.

Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам-тай хамтран хэрэгжүүлж буй “Японд суралцах тухай мэдээлэл олгох” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн “Орхон Эмпати” сургуулийн 10-12-р ангийн сурагчидтай уулзалт хийлээ.
Энэ уулзалтад Mongolia Rotary Yoneyama Alumni Association-с төлөөлөл оролцож, өөрсдийн туршлага, Японд суралцсан түүхээ хуваалцлаа. Та бүхэндээ талархал илэрхийлье.
Уулзалтад 10-12 ангийн 50 орчим хүүхэд оролцсон бөгөөд шалгалтын талаар ерөнхий мэдээлэл сайтай, мэргэжил, чиглэлээ сонгосон хүүхдүүд олон байсан нь маш сайшаалтай байлаа.
Манай дараа дараагийн уулзалтууд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болсон ба та бүхэн өөрсдийн сургууль дээрээ Японд суралцах талаар мэдээлэл авах хүсэлтэй бол доорх линкээр хүсэлт илгээгээрэй.
Мөн Японд төгсөгчдийн маань хувьд ч гэсэн өөрийн туршлагаа хуваалцах сонирхолтой төгсөгчид маань доорх линкийн дагуу хүсэлт илгээхийг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)