Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг ТББ (ЖУГАМО)-ын бүх гишүүдийн хурал нь энэ оны 9-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан билээ. Тус хуралд нийт 65 гишүүн оролцсон ба нийгэмлэгийн дүрмийн нэмэлт өөрчлөлтөөс гадна зохион байгуулалт, бүтцийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ Удирдах зөвлөл, шинэ Ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа.
Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр А.Амарбаяр 51.3 хувийн дэмжлэгтэйгээр сонгогдлоо.
Товч танилцуулга:
Адьяабатын АМАРБАЯР. МУИС, Хэрэглээний ШУ, Инженерчлэлийн Сургуулийн дэд профессор. Эрчим хүчний хэмнэлттэй Пассив барилгын ОУ-ын зөвлөх. 2006 онд Токиогийн ХАА ба Техник Технологийн Их Сургуульд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар З.Сугар томилогдлоо.
Товч танилцуулга:
Зоригтын СУГАР. Бизнес Удирдлагын магистр. Сайтама Их Сургуулийн төгсөгч. 2019/4/6-наас ЖУГАМО-д Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
Удирдах зөвлөлд 31 хүн нэрээ дэвшүүлснээс, дараах 11 хүн сонгогджээ.
- Пүрэвдоогийн Батхишиг (Васэда ИС)
- Бямбажавын Бэнчинсүрэн (Ёкохама улсын ИС)
- Намнансүрэнгийн Бямбадорж (Хитоцүбаши ИС)
- Цэндсүрэнгийн Дөлгөөн (Осака ИС)
- Бат-Эрдэнэийн Лхам-Янжин (Фүкүшима ИС)
- Нарангэрэлийн Содчимэг (APU ИС)
- Зоригтын Сугар (Сайтама ИС)
- Цолмонбаатарын Тамир (Хижияма ИС)
- Майнбаярын Тулгат (Киото ИС)
- Батбаярын Цогтчимэг (Чюбү ИС)
- Нэмэхбаярын Энхбаяр (Киото ИС)
Хяналтын Зөвлөлд дараах гишүүд сонгогдлоо.
- Сүхээгийн Баттулга, Нагояагийн ИС
- Пүрэвдоржийн Минжмаа, Кобэ ИС
- Жадамбаагийн Хишигжаргал, Ёкохама хотын ИС
Одоогоор Япон Улсад 4000 гаруй оюутан залуус суралцаж байгаа ба жил бүр 500 гаруй оюутан төгсөж, эх орондоо буцан ирж байна. Нийгэмлэгийн ерөнхийлөгч А.Амарбаяр Японд сургууль төгсөгч номын ахан дүүсдээ нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хамтдаа хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч, хамтран ажиллахыг урьж буйгаа илэрхийлэв.
Дэм дэмэндээ, дээс эрчиндээ.