Японд сурч, ажиллаж, амьдарч байсан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн Бүх гишүүдийн хурал 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах боллоо. Японд төгссөн та бүхнийг өргөнөөр оролцохыг уръя.
Төгсөгчид та бүхнийг “ЖУГАМО” нийгэмлэгт нэгдэж, үйл ажиллагаандаа оролцож, гишүүдийн нэтворкинг хийх, хамтран ажиллах, чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх, илүү ойр байх боломжийг өөртөө бий болгохыг хүсье.
Бүх гишүүдийн хуралд хэрхэн оролцох вэ?
Гишүүд энд дарж онлайн бүртгүүлэх, эсвэл 9 сарын 11-ны өдөр хуралд шууд ирж танхимаар бүртгүүлэн оролцох боломжтой.
Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч:
Та энэхүү АНКЕТ_УЗ_Гишүүн товчийг даран Удирдах зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлнэ үү. /Эсвэл энэхүү https://forms.gle/mLdyPjfEDomgRH1o7 үүнийг бөглөнө үү/
Нийгэмлэгийн ерөнхийлөгчид нэр дэвшигч:
Та энэхүү АНКЕТ_ЕРӨНХИЙЛӨГЧ товчин дээр даран орж, анкетыг бөглөж ЖУГАМО Нийгэмлэгийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ үү.
Нэр дэвшигчдийн анкет хүлээн авах хугацаа: 2021.09.10, 23:59 цаг хүртэл
Эрхэм гишүүд, нэр дэвшигчид та бүхнийг заасан хугацаанд цахим анкетаа бөглөж, ЖУГАМО нийгэмлэгийн ирээдүйн нэг хэсэг болохыг хүсье.
БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ
Хаана: Монгол Улсын Филармони концертын их танхим
https://goo.gl/maps/AgjWse6wLNmgw4G46
Хэзээ: 2021 оны 9-р сарын 11, 14:00 – 18:00
БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
I ХЭСЭГ: Тайлан ба дүрмийн өөрчлөлт
- Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны ба санхүүгийн тайлан
- Нийгэмлэгийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэх, батлах
II ХЭСЭГ: Сонгууль
- Удирдах зөвлөлийг гишүүдийг сонгох сонгууль
- Ерөнхийлөгчийг сонгох сонгууль
- Чөлөөт ярилцлага, уулзалтын цаг
“ЖУГАМО” Нийгэмлэгийн Бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах ажлын хэсэг
Удирдах Зөвлөл