04 дүгээр сарын 29-ний өдөр буюу өнгөрөгч Бямба гарагт “Инженер технологийн дээд боловсрол” төсөл буюу 1000 инженерийн Коосэн хөтөлбөрийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан сагсанбөмбөг болон гарбөмбөгийн тэмцээн байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 12 багийн 60 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Тус тэмцээнд Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс ерөнхий зөвлөлийн гишүүн С.Баасанхүү оролцож, ЖУГАМО-ын үйл ажиллагааны талаар товч танилцуулан, нийт баг тамирчдад амжилт хүсэхийн зэрэгцээ ойрын хугацаанд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
ЖУГАМО-ын зүгээс сагсанбөмбөг болон гарбөмбөгийн тэмцээний шилдэг тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.