“Жугамо нэтворкинг эвент” маань маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

📌Өчигдөр буюу 4 сарын 22-ны өдөр “Жугамо нэтворкинг эвент” маань маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. 👏👏👏
📌Энэ удаагийн уулзалтаар ирсэн зочдын 80 орчим хувь нь шинэхэн төгсөгчид болон нийгэмлэгт энгийн болон ерөнхий зөвлөлөөр элсэж орох хүсэлтэй хүмүүс оролцсон бөгөөд амралтын өдрийг хамтдаа үр өгөөэжтэй, хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлцгээсэн гэдэгт итгэлтэй байна. 😇😇😇
📌Зочин илтгэгчээр эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун оролцож “Монгол улсын эдийн засгийн ойрын төлөв ба Япон-Монголын харилцаа” гэсэн маш сонирхолтой сэдвээр илтгэл тавьсанд талархал илэрхийлж байна.😍😇😎
📌Ерөнхий зөвлөлийн тухай танилцуулга хийгдэж, олон төрлийн хороод байгуулахаар санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
📌Эвентийн дараа ч гэсэн үлдэж дараагийн зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар шинэхэн гишүүдтэйгээ санал солилцоод амжсан бөгөөд та манай дараа дараагийн үйл ажиллагаанд гар бие оролцохыг хүсвэл гишүүнээр элсэхийг хүсч байна. 😇🤩😎
Энгийн гишүүнээр элсэх бол: https://forms.gle/2R4wKajzaQfoCtZT7
Ерөнхий зөвлөлийн гишүүнээр элсэх бол:https://forms.gle/V2R8aRyK7jqyERxZ6

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)