“Монгол Коосэн” сургуулийн оюутнуудад Японд суралцсан туршлагаа хуваалцан, МОНБҮШЁ тэтгэлэгийн мэдээлэл хүргэв.

5 сарын 1 – ний өдөр Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам -тай хамтран хэрэгжүүлж буй “Японд суралцах тухай мэдээлэл олгох” хөтөлбөрийн хүрээнд “Монгол Коосэн” сургуулийн оюутнуудад Японд суралцсан туршлагаа хуваалцан, МОНБҮШЁ тэтгэлэгийн мэдээлэл хүргэв.
Тус уулзалтад Жугамо нийгэмлэгийн удирдах зөвлөлийг гишүүн А.Амарбаяр , Ерөнхий зөвлөлийн гишүүн Эрдэнэсувд нар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.
Уулзалтад нийт 40 – 50 орчим оюутнууд оролцсон бөгөөд шалгалтын талаар ерөнхий мэдээлэл сайтай, мэргэжил, чиглэлээ сонгосон хүүхдүүд олон байсан нь маш сайшаалтай байлаа.
Манай дараа дараагийн уулзалтууд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болсон ба та бүхэн өөрсдийн сургууль дээрээ Японд суралцах талаар мэдээлэл авах хүсэлтэй бол доорх линкээр хүсэлт илгээгээрэй.
Мөн Японд төгсөгчдийн маань хувьд ч гэсэн өөрийн туршлагаа хуваалцах сонирхолтой төгсөгчид маань доорх линкийн дагуу хүсэлт илгээхийг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)