JFM Япон Фестиваль Монголд
АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жил болгон уламжлал болгон тэмдэглэдэг “Япон фестиваль”-д ЖУГАМО нийгэмлэг анх удаа зохион байгуулагчаар оролцсондоо таатай байна.
Энэ жил нийт 11,000 гаруй хүн фестивальд маань оролцсон бөгөөд бид цаашдаа жил болгон энэхүү арга хэмжээг улам өргөжүүлэн амжилттай зохион байгуулахаар хичээн ажиллах болно
Наранд гандаж, бороонд норж 3 хоног өглөөнөөс орой болтол чин сэтгэлээсээ хандаж, ширхэг ч хогийг үлдээлгүй түүж маш хариуцлагатайгаар энэхүү том арга хэмжээг хамт зохион байгуулсан бүх стафф, сайн дурынхан, арын албаныхандаа маш том халуун баярыг хүргэж талархал дэвшүүлье.
Өдөрлөгийн маань нэг чухал хэсэг болох Анимэ, косплэйтэй холбоотой хэсгийг хариуцан, хариуцлагатайгаар ажилласан Японы Поп Соёлыг Сонирхогчдын Холбоо-ны залуустаа бас гүн талархал илэрхийлье.
Мөн нийт хүрэлцэн ирж оролцсон, биднийг дэмжин урам хайрласан та бүхэндээ маш их БАЯРЛАЛАА.
Түүнээс гадна бидний асар дээр хүрэлцэн ирж, сонирхолтой хөгжөөнтэй тоглоом тоглон, нэг өдрийг ч болов хөгжилтэй өнгөрүүлсэн гэж найдаж байна.
Дараа жил дахин уулзацгаая