2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хүлээн авч уулзлаа.
Тус нийгэмлэгийн хувьд Японд суралцах тухай мэдээллийн өдөрлөг, Японд сургууль төгсөгчдөд зориулсан хүлээн авалт зэрэг олон арга хэмжээг ЭСЯ-тай хамтран зохион байгуулж, оролцож байгаа бөгөөд цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар олон шинэ санаа солилцлоо.
Жугамо нийгэмлэгийн хувьд энэ онд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, сайжруулах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд өөрсдийн тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаанаас гадна Монгол Япон Бизнес Форум, Япон Фестиваль Монголд зэрэг үйл ажиллагааны үндсэн зохион байгуулагчаар оролцон ажиллахаар болсон юм.
Элчин сайдын яамны хувьд ч цаашид үргэлжлүүлэн дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн өндөр үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.