ЖУГАМО нийгэмлэгийн гишүүд Япон улсын Гадаад Харилцааны сайдын өргөмжлөл гардан авлаа

Монгол-Япон хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд хөгжиж байгаа билээ. Гуравдагч сайн хөрш хэмээгдэж буй тус улсад боловсрол эзэмшиж ирсэн манай ЖУГАМО нийгэмлэгийн төлөөлөгчид Япон боловсролыг эх орондоо нутагшуулж, Монголын инженерийн боловсрол, тэр дундаа аж үйлдвэрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаа билээ.

Японы КОСЭН боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлж, Япон улсын жишгээр тус улстай хамтран 1000 инженер бэлдэж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн эхний төгсөгчид 2019 онд дипломоо гардаж аваад байна. Түүнчлэн тэдний дундаас Япон улсад өөрийн мэргэжлээр ажиллахаар шалгарч, тус улсыг зорьж байгаа оюутнууд олон.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд маш олон залуус Монгол улсад 2 жил суралцаад үргэлжлүүлэн Японд суралцаж байгаа билээ. Их дээд сургуулийн багш нар дараагийн шатны эрдмийн зэргээ Япон улсад хамгаалж байгаа хүмүүс олон.

Тэгвэл энэхүү Боловсролоор дамжуулж Япон, Монголын харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд оруулсан алдар гавьяаны эзэн олон залуус байдгийн төлөөлөл болсон дараах хоёр эрхэмд Япон улсын Гадаад хэргийн сайд “Өргөмжлөл” хадгалуулах болсныг Монгол улсад суугаа Япон улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Такаока гардуулж өгсөн байна.

Тус өргөмжлөлийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан Лувсаннямын Гантөмөр болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Цагааны Байгалмаа нарт Рэйвагийн нэгдүгээр оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр Элчин сайд М.Такаока “Өргөмжлөл хүртсэн хоёр эрхэм бол Монгол улсаас Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр технологийн коллежид суралцсан анхны болон хоёрдугаар ээлжийн суралцагчид юм” хэмээн дурсахын зэрэгцээ уг хоёр эрхэм нь дэлхийд анх удаа Япон маягийн технологийн коллежийг Монгол улсад байгуулах, өндөр зэрэглэлийн техник, технологийн мэргэжилтэн бэлтгэхэд хүч хөдөлмөрөө дайчилж ирснийг нь үнэлэн, боловсролоор дамжуулан Япон, Монголын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсныг нь магтан сайшаалаа.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)