Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт “Монгол-Япон”

2022 онд Катар улсад болох Хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан хоёр дугаар шатны шалгаруулалт явагдаж байгаа билээ.

Тэгвэл энэ шатанд Монгол улсын шигшээ баг “самурай хөх” буюу арлын Япон улсын шигшээ багтай таарч тоглохоор болсон.

Уг тоглолт Япон улсын Сайтама мужийн Сайтама Арена Цэнгэлдэх хүрээлэнд  2019 оны 10 сарын 10-нд болох юм. Тус тоглолтыг NTV шууд дамжуулж байгаа бөгөөд харин хамт олноороо олуулаа үзэх боломжийг White Rock Center үзэгчиддээ олгож байна.

Японд төгсөгчид та бүхнийг Монгол улсын шигшээ багаа дэмжингээ Монголд амьдардаг Япончуудтай хамт хоёр улсын шигшээ багийн тоглолтыг үзэхийг урьж байна.

Хаана :White Rock Center (Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу парк)
Хэзээ :2019 оны 10-р сарын 10 пүрэв гаригт 17:30 нээлт, 18:35 тоглолт эхэлнэ

ЖУГАМО-гийн гишүүдээ Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтдаа үзэж Монгол улсын шигшээ багаа дэмжэцгээе!!

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)