2014 оны 9-р сарын 6-нд Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг болон Монгол дахь Япончуудын Холбоо хамтран уламжлал болсон “ЯВГАН АЯЛАЛ”-аа зохион байгууллаа. Энэ удаагийн аялалд 109 хүн оролцсон бөгөөд тэнгэр хуйсагнаж, бороо орж, манан татсан сэрүүхэн өглөө байлаа.