5 сарын 2 буюу Мягмар гарагт Embassy of Japan in Mongolia / Японы Элчин сайдын яам-тай хамтран хэрэгжүүлж буй “Японд суралцах тухай мэдээлэл олгох” хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн ЕБ-ын лаборатори” 14-р сургуулийн ахлах ангийн сурагчдад Японд суралцсан туршлагаа хуваалцан, МОНБҮШЁ тэтгэлэгийн мэдээлэл өгөх уулзалтанд Жугамо нийгэмлэгийг төлөөлж УЗ-н гишүүн А.Амарбаяр оролцлоо. Уулзалтад нийт 44 сурагч оролцсон бөгөөд шалгалтын талаар ерөнхий мэдээлэл авч, мэргэжил сонголтын талаар олон асуулт тавьж байлаа.
Манай дараа дараагийн уулзалтууд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болсон ба та бүхэн өөрсдийн сургууль дээрээ Японд суралцах талаар мэдээлэл авах хүсэлтэй бол доорх линкээр хүсэлт илгээгээрэй.
Мөн Японд төгсөгчдийн маань хувьд ч гэсэн өөрийн туршлагаа хуваалцах сонирхолтой төгсөгчид маань доорх линкийн дагуу хүсэлт илгээхийг хүсье.