“REIWA NIGHT- Шинэ эхлэлийг хамтдаа ” хүлээн авалт маань амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

🇲🇳🇯🇵Өнгөрсөн долоо хоногийн Бямба гараг буюу 5 дугаар сарын 20-ны өдөр Жугамо нийгэмлэгийн зүгээс жил болгон зохион байгуулдаг хамгийн том хүлээн авалт болох “REIWA NIGHT- Шинэ эхлэлийг хамтдаа ” хүлээн авалт маань амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. 👏👏👏
⭐️Үдэшлэгт Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки болон ЖАИКА, Монгол -Японы төв гэх мэт Япон-Монголын хамтын ажиллагааны байгууллагууд, үе үеийн Я онд төгсөгчид болох Даисэнпаи нараас эхлээд 2023 онд төгсөж ирсэн шинэхэн коохаи нар, Японтой холбоотой бизнес, урлаг соёл, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд хүрэлцэн ирсэнд тун баяртай байна🤩🥰😇
⭐️Та бүхэн нэгэн үдэш Япон дахь цагаа дурсан хуучны андуудтайгаа уулзаж, шинэ танилын хүрээгээ тэлж, дурсамжтай сайхан өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна
Эцэст нь үйл ажиллагааг зохион байгуулсан багийн гишүүд болон ивээн тэтгэж , хамтран оролцсон байгууллагууд болох Bridge Corporation ,Nasha Tech, MNB Монголын Мэдээ , Cakra Brand / Чакра Брэнд – дээ халуун талархал илэрхийлж, цаашдаа ч мөн хамтран ажиллахыг хүсэж байна. Мөн хандив өгсөн Баярсайхан, Базарханд, Батхишиг та бүхэнд халуун талархал илэрхийлж байна.😇❤️😍
⭐️ЯПОНД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ЖУГАМО НИЙГЭМЛЭГ – JUGAMO REIWA NIGHT 2023⭐️

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)