Зохицуулах зөвлөлийн журам баталлаа

   Энэ сарын 12-ны өдөр Жугамо нийгэмлэгийн удирдах зөвлөлийн 4-дэх удаагийн хурал болсон ба энэхүү хурлаар Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын талаар дэлгэрэнгүй ярилцсан төдийгүй шинээр зохицуулах зөвлөл үүсгэн баталсан билээ. Зохицуулах зөвлөл нь үйл ажиллагаа зохион байгуулах болон хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаанд оролцоход чиглэл бүрээр хариуцан ажиллах үүрэгтэй билээ.

Мөн тус зөвлөл нь дараах үндсэн 4 чиглэл бүхий салбар зөвлөлүүдээс бүрдэнэ

      • Төсөв, санхүүгийн зөвлөл
      • Хэвлэл мэдээллийн зөвлөл
      • Гишүүнчлэл, дотоод ажлын зөвлөл
      • Харилцаа, хамтын ажиллагааны зөвлөл

Дээрхээс гадна, гишүүдийн идэвх санаачлагаар Гүйцэтгэх захиралын баталгаажуулсанаар төрөл бүрийн салбар зөвлөлийг байгуулах боломжтой юм.


Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр орж үзнэ үү. 

https://jugamo.mn/about-us/%d0%b7%d0%be%d1%85%d0%b8%d1%86%d1%83%d1%83%d0%bb%d0%b0%d1%85-%d0%b7%d3%a9%d0%b2%d0%bb%d3%a9%d0%bb/


Та бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоосоор орно уу. Бидний үүд хаалга үргэлж нээлттэй. 

https://docs.google.com/forms/d/1u_zn5spnSsRcsBbkVBclBrkSiF1_OXh7gWs9cBdY-VQ/edit

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)