Жугамо нийгэмлэгийн БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ зарлагдлаа.

Жугамо нийгэмлэгийн “Бүх гишүүдийн хурал” нь жилд 1 удаа зохион байгуулагддаг билээ. Өнгөрсөн оны 9 сард зохион байгуулагдсан “Бүх гишүүдийн хурал”-аар тус нийгэмлэгийн сонгууль явагдаж шинээр “Удирдах Зөвлөл”-ийн гишүүдийг сонгож шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ жил ажиллаж эхлээд байгаа билээ.

Энэ удаагийн хурлаар өнгөрсөн 9 сараас хойш өдийг хүртэлх хийсэн үйл ажиллагааны талаар тайлагнахаас гадна цаашид юу хийх төлөвлөгөөтэй байгааг дэлгэрэнгүй харилцан ярилцахаар төлөвлөөд байгаа билээ.

Мөн нийгэмлэгийн санг шинэчлэх болон нэмэлт гишүүдийн бүртгэл авахтай холбогдуулан, гишүүдийн бүртгэлийг сэргээх талаар ч мөн адил хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Нийт Японд Төгсөгч та бүхнийг энэхүү нээлттэй хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Хэзээ: 2022.03.26 /Хагассайн өдөр/ 15:00 цагт

Хаана: МУИС-н номын сан, 3 давхар 302 тоот

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)