Сагсан бөмбөгийн тэмцээн 2011

ЖУГАМО САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

Тэмцээн зохион байгуулж буй ЗОРИЛГО:

  • Японд сурч, ажиллаж байгаад Монголдоо эргэн ирсэн хүмүүсийн тоо жилээс жилд олширч байгаа тул
  • Бид зайлшгүй хоорондоо танилцаж, илүү бие биетэйгээ холбоотой байх, нэгдэн нягтрах шаардлага бий болсон тул
  • Сэнпай, кохай нарын уулзах, танилцах боломж тул

Анх удаа Японд суралцаж, ажиллаж амьдарч байсан хүмүүсийн нэгдсэн Спортын уралдаант тэмцээнийг өргөн хүрээтэй хийх гэж байна

“Жугамогийн гишүүд эрүүл амарч, хоорондын харилцаа холбоог бий болгох, зузаатгах цаашдын хамтын ажиллагааны эхийг тавих нь энэхүү тэмцээний зорилго юм”

ХОЙШИД

            Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулснаар алсдаа Монголд байгаа Японтой холбоотой бүх хүмүүсийг нэгтгэх асар том нэтворкийг үүсгэж чадна. Яг энэ загвараар Япон дахь Монгол Оюутны Холбоо ажилдаг бөгөөд 5,6 жилийн өмнө Оюутны Холбооны зохион байгуулдаг Шинэ жилд 100 орчим хүн, Сагсан бөмбөгийн тэмцээнд 8,9 баг ордог байсан бол одоо ЯМОХ-ны Сагсан бөмбөгийн тэмцээн нь “СПОРТ БАЯР” болж өргөжин эмэгтэй, эрэгтэй нийлсэн 20 гаруй баг оролцдог мөн шатар, даам гэх мэт бусад төрлүүд нэмэгдэж Япон дахь Монголчуудыг нэгтгэсэн арга хэмжээ болсон байна. Үзэгч, тоглогч нийлээд 400 гаруй хүн цугладаг. Шинэ жил нь зөвхөн оюутнуудаас бүрдэх 200 гаруй хүн оролцдог болтлоо хүрээгээ тэлсэн байна. Энэ бол зөвхөн оюутан, ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тоо ихэссэнтэй холбоотой бус тэд нэгдэе, уулзаж учрая гэж байгаа тэр хүслийг нь ЯМОХ базаж, нэгтгэж ажиллаж чадаж байгаатай холбоотой юм.

           Бид ч бас ирээдүйд ийм зүйлийг хүсч байна. Учир нь Монголд харьж ирж байгаа бидний найзууд, сэнпай, кохай, ажиллаж амьдарч байсан хүмүүсийн тоо ойрын 3 жилд гэхэд 1000 орчим хүнээр нэмэгдэх тооцоо байна. Эдгээр хүмүүс хүссэн хүсээгүй НЭГДЭН НЯГТРАХ хүсэлтэй байх болно. Тэдний энэ хүслийг ЖУГАМО базаж, нэгтгэж чаддаг болох хэрэгтэй.

Энэ гарцыг бизнес эрхлэгч сэнпай, та нарын оролцоогүйгээр эхлүүлэх боломжгүй байна. Иймээс энэ удаагийн арга хэмжээг ивээн тэтгэж, санхүүгийн тусламж үзүүлнэ үү!

Өнөөдөр бид ЖУГАМО мэйлинг листдээ 450 хүнтэй бол 3 жилийн дараа энэ тоо маань 1500-д хүрнэ. Энэ бол та бидний энэ нэгдэж ажилласны үр дүн болох ёстой. Ингэж нэгдсэнээр алсдаа бид бие биенийхээ бизнес, ажил амьдралыг дэмжиж чаддаг болох бөгөөд ЖУГАМО өөрөө Бизнесийн асар их боломжийг нээх болно. Маркетингийн нэгэн таргет болж чадна. Энэ бол Японд ажиллаж амьдарч, сурч байсан бидэнд олдох алтан боломж юм.

СПОНСОРТ ХАНДАХ:

Дээрх нөхцөл үүсэн гарах эхлэлийг тавилцаж энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж оролцоно уу? Танай компани “компаниараа” эсвэл тухайн “нэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ” хамтран ажиллаж болно.

Ерөнхий спонсор:  500000₮

Спонсор: 300000₮

Дэмжигч₮: 100000₮

ТЭМЦЭЭНИЙГ СПОНСОРЛОЖ, ХАМТРАН АЖИЛЛАСНААР:

  • СПОНСОР компанийг тэмцээний үеэр танилцуулах, зарлах
  • СПОНСОР-ын шагнал бий болгох
  • СПОНСОР нь blogmn.net дээр үнэгүй сурталчилгааны баннераа тавих. Ерөнхий спонсор нь 3 сар, спонсор нь 2 сар, дэмжигч 1 сар тавиулах эрхтэй.
  • Тэмцээний АНОНС дээр танай компаний болон хамтран ажилласан бүтээгдэхүүний ЛОГО-г тавих
  • Танай компани аль нэг багийг өөрийн компаний нэр дээр тоглуулах боломж
  • Спонсор компани нь Японд сурч, ажиллаж амьдарч байсан хүмүүсээс бүрдсэн өөрийн компаний багаа оролцуулах боломжтой

          Мөн танай компани энэ тэмцээнийг ивээн тэтгэснээр Японд сурч, ажиллаж амьдарч байсан хүмүүст илүү танигдах бөгөөд цаашид танай хамт олонтой нэгдэх компанийхаа ирээдүйн боловсон хүчинтэй танилцах боломжтой

ТЭМЦЭЭН БОЛОХ ГАЗАР:        ШИНЭ МОНГОЛ АХЛАХ СУРГУУЛЬ

ХЭЗЭЭ:                                 2011 оны 12 сарын 11, Ням гараг

ЭХЛЭХ ЦАГ:                                   Өглөөний 08:30

  1. БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Баг 8 тоглогчтой байна / Үндсэн 5 тоглогч+ Сэлгээний 3 тоглогч /

Хэрэв та багаа бүрдүүлж чадаагүй байгаа бол зохион байгуулагчдад хандана уу?
Бүртгүүлсэн баг болон баг хайж байгаа тоглогчдын танилцуулгыг цаг тухайд нь ФЭЙСБҮҮК дээрх ЖУГАМО групп, Мөн ЖУГАМО цахим листээр мэдэгдэнэ.

  1. ЖУРАМ:

2.1   Багийн гишүүд нь Японд суралцаж, ажиллаж амьдарч байсан хүн байх

2.2   Тоглогч нь баг хооронд шилжихгүй, нэг тоглогч зөвхөн нэг багт тоглох

2.3   Багийн мэдүүлгийг багийн гишүүдийн товч танилцуулгатай хавсаргах

2.4   Тэмцээнийг талбайд хоёр шүүгч шүүнэ

2.5   Баг бүр хувцсаа жигдрүүлсэн байх

2.6   Эрэгтэй 1, 2, 3-р байр шалгаруулна

2.7   Эмэгтэй 1,2-р байр шалгаруулна

2.8   Эрэгтэй, эмэгтэй нэг нэг шилдэг тоглогч шалгаруулна

2.9 Хос шидэлтийн тэмцээн зохион байгуулна. (Дүрмийг 6-аас унших)

  1. ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:

08:30 Багийн бүртгэл, тоглогчдын бие халаалт

09:10 ХЭСГИЙН тоглолтууд эхэлнэ

10:00 Нээлт

10:30 Хэсгийн тоглолтууд үргэлжилнэ

13:00 “Хос шидэлтийн тэмцээн”, үдийн цай
14:00 Хагас шигшээ болон шигшээ тоглолт
17:30 Аварга баг болон УИХ-ын гишүүдийн багийн нөхөрсөг тоглолт

Санамж: Тэмцээний явцаас хамаарч “Хөтөлбөр”-т өөрчлөлт орох магадлалтай. УИХ-н гишүүдийн багийн тоглолтыг одоогоор төлөвлөж байна.
Шагналыг ЖУГАМО ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН дээр гардуулна.

  1. ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ:

Бүртгэл эхлэх:    11 сарын 24, 10 цагаас

Бүртгэл дуусах:  12 сарын 09, 15 цаг хүртэл

Мэдүүлэг хүлээн авах хаяг: jugamo.event@gmail.com
1. Бүртгэлийн хураамж: 80,000₮

Хураамжаа шилжүүлснээр бүртгэл баталгаажих тул урьдчилан дансаар шилжүүлсэн байх.

Дансны дугаар: Хаанбанк 5014256429 Бяхарсүрэнгийн Мөнхтуг

Жич: Арга хэмжээнд зориулан нээсэн данс болно.

  1. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:

Шагнал гардуулалт ЖУГАМО ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН дээр явагдана.
Багийн шагнал: Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр
1-р байр: Аварга багийн “ЖУГАМО” шилжин явах цом

Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр: Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр: Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Шилдэг тоглогч: Эрэгтэй, эмэгтэй тамирчин тус бүр
Шилдэг тоглогчийн өргөмжлөл, мөнгөн шагнал

  1. ХОС ШИДЭЛТИЙН ТЭМЦЭЭН

Тэмцээнийг хөгжилтэй, сонирхолтой болгох үүднээс “Хос шидэлтийн тэмцээн”-ийг зохионо.Эрэгтэй, эмэгтэйгээрээ ХОС болж оролцоно. Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээс хэн ч оролцох боломжтой.

Нийт 10 хүртэлх хосыг бүртгэнэ.

Хос шидэлт тэмцээний хураамж: Хүн тус бүр 2500₮ (хосоороо 5000₮)

Түрүүлсэн хосод баярын бичиг, мөнгөн шагнал өгөх.

Хос шидэлтийн тэмцээн дүрэм:

  1. Эхний үед, эрэгтэй оролцогч бүр гурван онооны зураасны гадна талаас, дуртай газраасаа шиднэ. Харин эмэгтэй оролцогчид гурван секундын талбайн гадна талд, дуртай байрлалаасаа шидэх.
  2. Хосуудын оролцогч бүр 6 шидэлтийг нэг нэгээрээ ээлжлэн шидэх замаар 1.00 минутын хугацаанд гүйцэтгэх. Хугацаандаа амжаагүй шидэлтийг хүчингүйд тооцох.
  3. Нэг оролтыг нэг оноо гэж тооцно.
  4. Нийт оролцогч хосуудын онооны нийлбэр эрэмбээр эхний 4 хос, хос шидэлтийн тэмцээний шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болно.
  5. Шувтаргын тоглолтонд 4 хосын 8 оролцогч, дахин 6 удаа шидэлт гүйцэтгэж хамгийн их оноотой нь уг тэмцээний аваргаар шалгарна.
  6. Шидэлтийг эхний үетэй адил дүрмээр гүйцэтгэнэ.
  7. Шаардлагатай бол оноо тэнцсэн тоглогчид нэмэлт 3 шидэлт хийж, хайнаагаа салгана.
  8. 8. Шилдэг нэг хосыг шалгаруулж мөнгөн шагнал. Тэмцээн явагдаж дуусаад шууд шагналыг гардуулна.
  9. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН:
    12 сарын 9-ний баасан гарагт 19:00 цагт цуглаж техникийн зөвлөгөөн хийнэ.

Техникийн зөвлөгөөн болох газрыг жич зарлана.

  • Багаар бүртгүүлсэн бол төлөөллөө ирүүлэх
  • Үндсэн баггүй хүмүүсийг багт хуваарилах
  • Тэмцээний дүрэмтэй танилцах
  1. ХОЛБОО БАРИХ

“ЖУГАМО САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН”ЗБХ

Холбоо барих утас:

  • 99103264
  • 99102632

Мэдүүлэг авах цахим хаяг: jugamo.event@gmail.com

2011 оны 11 дүгээр сар 28

2011-12-11 10.32.07

2011-12-11 10.32.16

photo (22)

2011-12-11 15.30.58

2011-12-11 10.33.10

photo (23)

photo (30)

photo (29)

photo (28)

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
Е-мэйл хаяг: (*)