Японд сургууль төгсөгдчийн холбоо ТББ буюу “Жугамо” нийгэмлэгээс Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойд зориулсан “Рэйва найт-Талархлын үдэшлэг” арга хэмжээг өнгөрсөн сарын Бямба гарагт (2022.05.07) зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд үе үеийн 130 гаруй төгсөгчид цуглаёсан бөгөөд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки тэргүүтэй албаны хүмүүс, хоёр орны хамтын ажиллагааны байгууллагууд, бизнесийн болон академик салбарынхан, урлаг соёлын төлөөллүүд оролцжээ.
Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч А.Амарбаяр арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Анх Говь үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулснаас эхлээд өнөөдрийг хүртэл, ялангуяа ерээд оны шилжилтийн хүнд хэцүү цаг үеийг даван туулахад Японы ард түмний тусламж дэмжлэг туйлын их байсанд Монголчууд талархаж явдаг. Харин Монголчууд бид талархлаа тэр болгон илэрхийлж чаддаггүй ард түмэн. Тиймээс зориуд өнөөдрийн арга хэмжээг “Талархлын үдэшлэг” нэрийн дор зохион явуулж байна” гэжээ.