ЖУГАМО Явган аялал 2016 болж өнгөрлөө

2016 оны 10 14522887_1361354233884006_5329164301227842053_nсарын 1-ний Бямба гарагийн намрын нарлаг өдөр Японд төгсөгчдийн “ЖУГАМО нийгэмлэг”-ээс жил бүрийн явган аялалаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн явган аялалаар алхагчид маань Улаанбаатар хотоос 35 километрийн зайд орших байгалийн үзэсгэлэнт Түргэний голын эхээс алхаж эхлэн цаашлаад Богд уулын салбар уулыг давж, Дүнжингаравын амыг уруудан ойролцоогоор 6-7 километр алхсан юм. Аялалын явцад мөн өөрсдөө бэлдэн ирсэн өдрийн хоолоо намрын сайхан байгаль, эрүүл агаарт пикник маягаар хамтдаа амтархан идэцгээлээ.

Өдрийн хоолны дараагаар хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын нэг хэсэг болох хөөрөх буур зурвас болох онгоц явгалах замыг үзэж, дурсгалын зураг татуулав.

Энэ удаагийн явган аялалд маань ЖУГАМО Нийгэмлэгийн ерөнхийлөгч УИХ, засгийн газрын гишүүн асан Д. Ганхуяг, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Шимизү Такэнори тэргүүтэй нийт 101 алхагч оролцож дурсамжтай сайхан өдрийг өнгөрүүллээ.

Нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Ганхуяг аялалын арга хэмжээг нээн үг хэлэхдээ:

“12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү аялал бол мэдээж Монгол-Япон 2 орны хамтын ажиллагааны нэг хэсэг болж ирсэн бөгөөд арга хэмжээг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн нь их утга учиртай билээ” хэмээн онцоллоо.
Арга хэмжээг зохион байгуулахад “Монгол дахь Япончуудын нийгэмлэг”, мөн жил бүр хамтран ажилладаг билээ. Элчин сайд ноён Шимизү мөн аяллын арга хэмжээний нээлтэд зориулан хэлсэн үгэндээ дараах 2 зүйлийг онцлон дурьдсан юм.

Нэгдүгээрт: “Хоёр орны харилцаанд Япон улсад төгсөгчид буюу “ЖУГАМО нийгэмлэг”-ийн үүрэг оролцоо 14463309_10153692974996261_8531440757407177725_nчухал бөгөөд бид бүхний бахархал юм.”

Хоёрдугаарт: “Аялалын хөтөлбөрт орсон Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт нь Монгол Япон хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны билэг тэмдэг болсон хамгийн том төсөл юм. Энэ төсөл ч мөн яахын аргагүй бидний бахархах зүйлүүдийн нэг юм”

Аялал маань14516606_10153692975256261_1940986975405173330_n өглөөний 9 цаг 30 минутад 2 автобус 6 машины хамт Хан-Уул дүүрэг дэх Номин Юнайтед дэлгүүрийн өмнөх талбайгаас хөдөлснөөр эхлэв. Нийт Япон хүн 23, Монгол хүн 88 аялалд оролцож, оролцогсдын талаас их хувь нь эмэгтэйчүүд, мөн 5 хүүхэд байсныг онцлох нь зүйтэй болов уу. Алхагчдын маань хамгийн өндөр настай нь 73 настай буурай, хамгийн балчир нь 7 настай сурагч байлаа.

Хөтөлбөрийн дагуу аялал амжилттай үргэлжлэн явагдаж, аялагчид маань “Монгол Кувэйтийн судалгааны төв”-д үдээс хойш 16:30 цагт ирж хамтдаа чөлөөт цагийг хөгжилтэй тоглоом тоглож идэвхитэй өнгөрүүлэн, оройн хоолоо зооглосны дараагаар Улаанбаатар хот руу хөлгийн жолоогоо эргүүлснээр энэ удаагийн арга хэмжээ маань амжилттай өндөрлөлөө.

“Монгол дахь Япончуудын нийгэмлэг” болон Мицубиши Корпорацийн төлөөлөгчийн газрын дарга ноён Ёшино хувиасаа дэмжлэг үзүүлж аялагчиддаа зориулан цэвэр ус, амттан,  чихэр зэргийг хандивласан юм. Мөн “Номад” морь уналгын газар, “Тотоя Дайнинг” Япон хоолны ресторан, “Набэя Монгол” ХХК зэрэг компаниуд өөрсдийн үйл ажиллагааны танилцуулгыг хийж, чөлөөт цагийн үеэр зохион байгуулагдсан хөгжөөнт тоглоомын ялагчдыг өөрсдийн бараа үйлчилгээгээрээ шагнан урамшуулж, ивээн тэтгэж оролцлоо.

“ЖУГАМО явган аялал-2016” арга хэмжээг ЖУГАМО нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Бямбадорж ахлагчтай Д.Тэгшжаргал, Б.Ундармаа, Д.Баярсайхан, Б.Лхагва-Очир, Т.Баасанжав нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн зохион байгууллаа.

“ЖУГАМО явган аялал-2016”-д оролцсон нийт аялагчид болон хамтарч ажилласан байгууллага, хувь хүн, зохион байгуулах ажлын хэсгийнхэндээ нийгэмлэгийн зүгээс талархал илэрхийлье.

Дараа жилийн явган ачлал хүртэл түр баяртай.

СЭТГЭГДЭЛ (1)
Reply

Mash saikhan ayalal baisan shuu, Sanaachlan zohion baiguulsan zaluuchuuddaa bayarlalaa. Ireh jil ahin negdej yavah bolno oo.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)