ЖУГАМО нийгэмлэгээс 2015.04.10-12-ны өдрүүдэд Блю Скай Тауэрт болсон “Олон улсын боловсолын яармаг”-т оролцлоо.
Тус нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Мөнхтуг “Японд хэрхэн суралцах тухай” мэдээлэл өгч, хүрэлцэн ирсэн оюутан залуусын сонирхсон асуултанд хариуллаа.
Үзэсгэлэн яармагийг Праксис ХХК-иас зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Боловсролын зуучлалын байгууллагууд болон гадаадын элчин сайдын яамдууд оролцож, сонирхон ирсэн оюутан залуус, тэдний гэр бүлийнхэнд мэдээлэл өгч, үйлчиллээ.