“Модон бараар хэвлэсэн зургийн тухай лекц, үзүүлбэр”

 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Японы Уламжлалт “модон бар”-ын арга барилыг хадгалах “Үкиё-э буюу модон бараар хэвлэсэн зургийн тухай лекц, үзүүлбэр” нэртэй арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулагч: Адачи сан
Хамтран зохион байгуулагч: Японы ЭСЯ
Ивээн тэтгэгч: Хаан банк, Япон сан

Хэзээ: 2014 оны 10 сарын 17-ны өдөр, 12 цагт
Хаана: ХААН банкны төв байрны “Red Ger” галерей
Төлбөр: ҮНЭГҮЙ

Тус арга хэмжээний үеэр “Канавагийн агуу давалгаа” зургийг бодитоор хэвлэх үзүүлбэрийг үзүүлж, үкиё-э зургийн талаар тайлбар хийх болно.

Тайлбарлагч:
Овог нэр: Мэгүри НАКАЯМА
Төрсөн огноо: 1974 оны 2 сарын 18 өдөр
– Хитоцүбаши их сургуулийн хуулийн факультетийг төгссөн
– Дүрслэх урлагийн музей (Улсын Токио музей, Канагава мужийн түүхийн музей, Хирошигэ дүрслэх урлагийн музей), их дэлгүүр зэрэг газарт Үкиё-этэй холбогдолтой арга хэмжээг зохион байгуулагч, арга хэмжээнд үзүүлбэрийн тайлбарлагч
– Япон сангийн хүсэлтээр богино хугацааны мэргэжилтэн урих хөтөлбөрт хамрагдан гадаад уран бүтээлчдэд модон барын арга барилын тайлбар хийж байсан
– Токио хотын Аяллын сангийн хүсэлтээр Австрийн сэтгүүлчдэд модон барын арга барилын танилцуулга болон үзүүлбэрийн тайлбар хийж байсан
Хэвлэгч:
Овог нэр: Ёшио КЁОСО
Төрсөн огноо: 1980 оны 7 сарын 7 өдөр
– Такүшокү их сургуулийн төгсөлтийн дараах сургуулийг Инженерийн факультетийн Визуал харилцааны дизайны мэргэжлээр төгссөн
– Адачи модон бар судлалын институтэд хэвлэгчийн суралцагчаар орж байсан
– Одоо үкиё-э зургийн хэвлэгч хийдэг ба үкиё-э зургийн хуулбар, орчин цагийн бүтээлийг бүтээх ажиллагаанд оролцдог
– Дүрслэх урлагийн музей (Улсын Токио музей, Улсын түүх, үндэстний музей, Оотагийн нэрэмжит дүрслэх урлагийн музей), их дэлгүүр зэрэг газарт Үкиё-этэй холбогдолтой арга хэмжээг зохион байгуулагч
– Олон нийтэд зориулсан үзүүлбэр, семинарын хэвлэгч багш
– Тамхи ба давсны музейн модон барын ангийн хэвлэгч багш
– Сан Диего их сургуулийн зуны сургуулийн модон барын ангийн хэвлэгч багш
– Уламжлалт модон барын арга барилыг хадгалах “Адачи” сангаас зохион байгуулдаг модон барын ангийн хэвлэгч багш юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)