“Японд суралцах тухай мэдээлэл олгох” хөтөлбөрийн хүрээнд “Япон Улсын Элчин Сайдын Яам”-тай хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү хөтөлбөр нь Жугамо нийгэмлэгийн зүгээс Япон Улсын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж буй хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөрөөр дамжуулан Япон улсад суралцах талаар албан ёсны эх сурвалжаас үнэн бодитой мэдээ мэдээллийг түгээх зорилготой юм. Тус хөтөлбөрт Улаанбаатар хотын ЕБС-н ахлах ангийн сурагчдаас гадна орон нутгийн сургуулийн сурагчид мөн адил хамрагдах боломжтой юм.
Тус хөтөлбөрөөр дамжуулан Японд сургууль төгсөгч хэн бүхэн өөрсдийн Японд сурч төгссөн сургуулийнхаа тухай, мөн Япон улсад сурч ажиллахад гарсан бэрхшээл, түүнийгээ хэрхэн даван туулсан туршлагаасаа хуваалцах боломжтойгоос гадна Монголд сурч төгссөн “Ахлах сургууль”-даа ч гэсэн очиж яриа хийх боломжтой юм. Хэрвээ та энэхүү хөтөлбөрт оролцохыг хүсч байвал доорх линкээр орно уу.
Бүртгүүлэх холбоос : https://forms.gle/Z5Zycv4BdtZD3eL38