Жугамо нийгэмлэгийн БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ амжилттай зохион байгуулагдлаа.

Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг ТББ (ЖУГАМО)-ын бүх гишүүдийн хурал нь энэ оны 3-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Тус хурал нь жилд 1 удаа зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн оны 9 сард зохион байгуулагдсан “Бүх гишүүдийн хурал”-аар тус нийгэмлэгийн сонгууль явагдаж шинээр “Удирдах Зөвлөл”-ийн гишүүдийг сонгож шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ жил ажиллаж эхлээд байгаа билээ.

Энэ удаагийн хурлаар өнгөрсөн 9 сараас хойш өдийг хүртэлх хийсэн үйл ажиллагааны талаар тайлагнахаас гадна цаашид юу хийх төлөвлөгөөтэй байгааг дэлгэрэнгүй харилцан ярилцсан бөгөөд шүүмжлэх санал бодлоо солилцох маш олон асуудлууд байсан төдийгүй цаашдаа ч бид үргэлж хичээн ажиллахаар төлөвлөөд байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)