Японд төгсөгчдийн Монголын нийгэмлэг ЖУГАМО ТББ-ын хэсэг төлөөлөгчид Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнори гуайтай уулзаж, тус улсад болсон Күмамото газар хөдлөлтөөс үүссөн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Мөн цаашид Япон улсын авч хэрэгжүүлж байгаа ажил, нутгийн ард иргэдийн тухай, тэдний санаа сэтгэл ямар байгаа талаар элчин сайд ярилаа.
ЖУГАМО Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Б.Насанбилэг тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл Японд төгсөгч Монголчуудаа төлөөлөн элчин сайдад ЭМГЭНЭЛ илэрхийллээ.