JICA Mongolia-н зүгээс хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн зохион байгуулалтыг Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг нь KITE Mongolia компанитай хамтран хариуцаж байгаа билээ.
Монгол улсад тулгараад буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой тус хөтөлбөрт Японд төгсөгчид та бүхнийгээ идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн өөрсдийн төгссөн сургууль, хамтарч ажилладаг Япон, Монгол байгууллага, хувь хүмүүсийг урьж баг бүрдүүлэн оролцох боломжтойг дуулгахад таатай байна.
Монгол, Япон хоёр талын мэдлэг, туршлага, нөөц бололцоог нийлүүлэн Тогтвортой Хөгжлийн Зорилтод хүрэх инновацилаг шийдлийг хамтдаа олцгооё!