МЯТ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг Mongolia-Japan center Монгол-Японы төв-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд Японд суралцах яармаг, Карьер зөвлөгөө, TALKio цуврал ярилцлага, Япон фестиваль, Япон Монгол бизнес форум зэрэг олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид эдгээр үйл ажиллагаануудаа улам өргөжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна. Та бүхнийг ч гэсэн бид бүхний зүгээс зохион байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дэлгэрэнгүй : https://www.jica.go.jp/japance…/article/2022/20221216.html