ЖУГАМО Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын ИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг 2016 оны 11-р сарын 8-нд Япон улсын Засгийн газраас “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнуулав.
Монгол-Япон улсуудын парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хоёр орны хооронд гүүр болон ажиллаж байгаа түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж энэхүү одонг гардуулсан байна.
Шагналыг Япон Улсын Ерөнхий Сайд Шинзо Абэ гардуулан өгч Эзэн хаан Акихито өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн байна.
Нийт Японд суралцаж, төгсөгчдийн өмнөөс танд баяр хүргэж, цаашдын ажилд нь улам өндөр амжилт хүсье! —