Jugamo Voice (1): Паб-уудыг 12 цагаас хойш хаaдаг болгохыг дэмжиж байна уу?

Энэхүү шинэ булангийн зорилго нь нийгмийн сонирхлыг татаж буй асуудлуудын талаар Японд сурсан Монголчуудын төлөөллийн санаа бодoл, дуу хоолойг олон нийтэд хүргэх, ингэснээр эерэг өөрчлөлтийг бий болгох юм. Хамгийн анхны Jugamo Voice-ийг доороос харна уу.

*********

(1) Тэр жаахан амьдралгүй шийдвэр. Залуучууд өөрсдөө яахаа мэдээд чөлөөт цагаа өнгөрөөмөөр байна. 12 гээд гоё газрууд нь бол журмаа дагаад хаана. Тэгэхээр хуулийн гадуур ажилладаг дотроосоо түгждэг газар хайж явах хэрэг гарна.

Эмэгтэй, нас 30

(2) 12с хаавал хааг л дээ. Тийм бол бүх газраа хаах хэрэгтэй. Цагдаа эсвэл хэн нэг эрх дархтай хүмүүсийн ижил төрлийн газрууд нь ажиллаад байдаг шудрага бус байдал бий болдог нь эхний асуудал. Хоёрт, архи дарс уухгүйгээр цагийг зөв боловсон өнгөрүүлдэг газар олон болгох хэрэгтэй. Жишээ нь, Round One ( дартс, боулинг, сагс, кинотеатр г.м чөлөөт цагаа өнгөрөөж болох бүх зүйл нэг дор) шиг газарууд бий болгох.  Гуравт, яагаад 12-с хаагаад байгаа шалтгааныг тодорхой болгох. Үнэхээр 12-с хаахгүй бол болохгүй байгаа шалтгааныг, хор уршгийг нь ард иргэд мэдэх хэрэгтэй.

Эрэгтэй, нас 35

(3) 12 цагаас хаавал тэрнээс хойш боловсон маягаар цагаа өнгөрөөх газрууд байхгүй байна. Залуучууд hotel орж уухаас өөр аргагүй болж бүр заваарсан юм болно. Ядаж клуб орж бүжиглэсэн нь биенд хэрэгтэй биш үү. Тэгэхээр 12-оос хойш ресторан клубууд онгорхой байх нь зөв. 24 цаг ажилладаг спорт центр, клуб ч юм уу 12 цагаас хойш байж болох энтертэйнмэнттай газар нь байхгүй үед шууд хориглоод байхаар hotel –д битүү архидалт болох магадлалтай.

Эмэгтэй, Нас 32

(4) Өмнө нь журмыг шинэчилж 12 биш, 4 цагт хаадаг болсноос хойш гэмт хэрэг буурсан гэсэн статистик гарсан гэж сонсож байсан юм бйана.

Эмэгтэй, нас 32

(5) Яагаад 12 гэж? Гэмт хэрэгтэй холбоотой бол 4-өөс хаахад ямар үр дүнтэй байсныг харьцуулж харах нь үндэслэлтэй байх. Мөн 12-оос хаалаа ч гэсэн бүх газрууд нэг журмаараа явах бол болж байна. Гэтэл улстөрд том артай газрууд ажиллаад л байдаг. Нэг ёсондоо өөрсдийн барыг ажиллуулж, бусдын барыг хаалгаж орлогоо нэмэгдүүлэх арга гэж харагдаж байгаа. Айгаагүй юм бол шударгаар өрсөлдөх хэрэгтэй. Мөн залуусыг ууж идэхээ тохируулж чадахгүй учраас хориглож байгаа гэсэн ойлголт явж байна. Хүчээр цагдаж хорих замаар залуусаа мал адгуус шиг үзэж бйагаа бол уучларарай. Цаг цагаараа байдаггүй юм шүү.

Эрэгтэй, нас 30

(6) Архи, тамхины хэрэглээг хорих замаар хязгаарлах гэж үзсэн туршлага жишээ олон оронд бий. Энэ зорилгыг ийм аргаар хийгээд үр дүнгүй байсан гэдэг нь ч тодорхой болсон зүйл. Гэхдээ хорих энэхүү арга нь өөр ямар нэг зорилгыг биелүүлэхэд үр дүнтэй байж болно. Тэгэхээр Монголын хувьд, нэгэнт хорих арга замыг сонгож байгаа бол зорьж байгаа зүйл нь өөрөө архи тамхины хэрэглээтэй холбоогүй юм болов уу гэж харж байгаа.

Эмэгтэй, нас 25