Японд төгсөгчид хуучин оноо үдэж шинэ оноо угтлаа.
Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг нь 2021 оны 12-р сарын 18-ны өдөр хуучин оноо үдэж шинэ оноо угтах шинэ жилийн баярын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү цэнгүүнд Япон Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Танака Рёо, ЭСЯ-ны санхүү, захиргааны хэлтсийн ажилтан Б.Мөнхзул, JICA байгууллагын Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Оониши Ёшифүми, “Жугамо” нийгэмлэгийн үе үеийн ерөнхийлөгчдийн төлөөлөл Д.Ганхуяг, Б.Насанбилэг болон Монгол Улсаас анх Япон улсад суралцсан дай-сэнпай С.Дэмбэрэл болон Д.Галбадрах тэргүүтэй үе үеийн төгсөгчид оролцлоо.
Шинэ жилийн үйл ажиллгагааг маань хандив болон бусад хэлбэрээр дэмжсэн нийгэмлэгийн гишүүд болох М.Тулгат , Б.Ундармаа, П.Батхишиг нараас гадна Happy Smile арьс гоо заслын эмнэлэг, Бридж групп, Санко групп, GTN Mongolia, Абико ХХК, Яруусайхан продакшн зэрэг байгууллагууддаа ивээн тэтгэж, дэмжин ажилласанд ЖУГАМО нийгэмлэгийн зүгээс гүнээ талархал илэрхийлж байна.
Түүнчлэн тус баярын үйл ажиллагааны үеэр зөвхөн шинэ жилийн цар хүрээнээс гадна ирж буй 2022 онд болох “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой”-н хүрээнд Жугамо нийгэмлэг болон Японы ЭСЯ хамтран илүү өргөн хүрээнд хоёр орны хамтын нөхөрлөлийг улам бэхжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.