ЖУГАМО Нийгэмлэг 2016 оны УИХ, Нийслэлийн ИТХ-ын Сонгуульд нэр дэвшиж байгаа ЯПОНД сургууль төгсөгчидөө дэмжиж байна.
Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг Япон улс нь хүний хөгжил, мэдлэгийг эн тэргүүнд тавьдаг бөгөөд, мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн л амжилт олох газар. Түүнчлэн ёс суртахуун, ухамсар, зөв төлөвшил, эерэг байхыг алхам тутамд шаарддаг, соёлын өндөр түвшний хөгжилтэй улс.
Манай Японд төгсөгчид ийм газар суралцаж, Япончуудтай, Японд байдаг гадаад экспертүүдтэй өрсөлдөж, суралцаж, ажлын талбар дээр ч тэдэнтэй хамт ажиллаж, багийн ажиллагаа суралцаж, өсч дэвжиж, мэдлэг хуримтлуулсан, түүнийгээ Монголдоо хувийн болон төрийн бүхий л түвшний салбаруудад гаргаж байгаа жинхэнэ мэргэжилтнүүд.
Олон жил улс эх орныхоо хөгжилд бие сэтгэлээ зориулж ирсэн тэднийгээ бид ТӨР-д илгээж байна.
Монгол ахан дүүс та бүхнийгээ эдгээр шилдэг залуусыг, мэргэжилтнүүдийг сонгоорой гэж уриалж байна.
ЖУГАМО Нийгэмлэгийн Удирдах Зөвлөл
Та бүхэнд гүнээ талархаж бгааг хүлээн авна уу.
Япон улсад суралцаж төгссөн залуус хариуцлага өндөртэй, төлөвшил өндөртэй хүмүүс шиг санагддаг. ЖУГАМО нийгэмлэгийн хамт олонд болон нэр дэвшигчиддээ амжилт хүсье.
Ta buhend amjilt huseye! P.Anujin bas japan togsogchid orno biz dee?