Гишүүнчлэл болон татварын тухай

Хүндэт Японд төгсөгчид өө,

membershipЖУГАМО Нийгэмлэгийн 2014 оны 12-р сарын 06 өдөр Зохион байгуулагдсан “Бүх гишүүдийн хурал”-аар тус байгууллага нь гишүүнчлэлтэй болж, дүрмэндээ өөрчлөлт оруулах, гишүүдэд үйлчлэх байгууллага болох тухай шийдвэр гарсан. Тус хурлаар “гишүүнчлэлийн татвар хураах тухай”  дүрмэнд зааж, татварын хэмжээг Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлөөс тогтоох  бүрэн эрхийг олгосон байдаг.

2014 оны 7-р сарын 5-нд болсон “Бүх гишүүдийн хурал”-аар сонгогдсон Шинэ УЗ-д дүрмэнд өөрчлөлт оруулж, байгууллагыг улсын бүртгэлд дахин бүртгүүлэхийг даалгасан байдаг.

Үүний дагуу 2015 онд ЖУГАМО Нийгэмлэгийг Улсын бүртгэлд бүртгүүлж, банкинд данстай болгож, үйл ажиллагаа явуулж байна.

Үүнтэй холбоотой “Гишүүнчлэлийн татвар, хэмжээ”-ний тухайд 2016 оны 10 сарын 23-ны өдрийн Удирдах Зөвлөлийн (УЗ) хурлаар “ЖУГАМО Нийгэмлэгийн гишүүнчлэлийн татварын хэмжээ”-ний тухай дараах шийдвэр гарсныг нийт төгсөгчиддөө уламжилья.

Өнөөг хүртэл ЖУГАМО нийгэмлэг нь ямар нэгэн санхүүгийн тогтвортой эх үүсвэргүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Нийгэмлэгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн зохион байгуулалтын зардлыг тухайн арга хэмжээнд оролцож буй төгсөгчдийн төлбөр хураамж, Сэнпай нарын хандив, эсвэл УЗ-ын гишүүдийн санхүүжилт зэргээр санхүүжүүлж иржээ. Санхүүгийн эх үүсвэргүйгээс зарим арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас татгалзах ч тохиолдлууд гардаг. Энэхүү нөхцөл байдал нь манай нийгэмлэгийг нийгмийн харилцаанд ороход тодорхой үүрэг, хувь нэмэр бүхий оролцогч бүлэг болж явахад нь хязгаарлалт үүсгэн, нийгэмлэг доторх эрх үүргийн харилцаанд тодорхой бус нөхцөл байдлыг үүсгэж байсан.

Тиймээс цаашид тус нийгэмлэг нь үйл ажиллагаагаа улам идэвхижүүлж өргөжүүлэхэд зайлшгүй тогтвортой санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гэж УЗ үзсэн болно. Ингээд ЖУГАМО нийгэмлэгийн дүрэмд заасны дагуу, Японд төгсөгчид нь нийгэмлэгийн гишүүнчлэлийн татвараа төлж гишүүнчлэлээ албан ёсоор баталгаажуулах болсныг мэдэгдэж байна. Гишүүнчлэлийн татвар нь ЖУГАМО нийгэмлэгийн санхүүгийн гол эх үүсвэрүүдийн нэг болох бөгөөд нийгэмлэгийн дүрмийн дагуу гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ашиглагдах болно.

Японд төгсөгчид нь нийгэмлэгийн гишүүнчлэлийн татвараа төлж гишүүнчлэлээ баталгаажуулснаар дараах эрх, боломжоор хангагдана. Үүнд:

–          Монгол улс дахь Японд төгсөгчдийн нийгэмлэг ЖУГАМО нийгэмлэгийн албан ёсны гишүүн болж бүх гишүүдийн хуралд оролцох, санал өгөх,

–          Нийгэмлэгийн Ерөнхийлөгч болон Удирдах Зөвлөлийн гишүүнээр нэрээ дэвшүүлэх, сонгогдох,

–          Нийгэмлэгийн вэб сайт дахь гишүүдийн мэдээллийн сан болон гишүүдэд зориулсан тусгай арга хэмжээнүүдээр дамжуулан Японд төгсөгчид, Японы албан байгууллагуудтай холбоо хэлхээгээ улам өргөжүүлэх, хамтран ажиллах,

–          ЖУГАМО-гоос олон нийтэд нээлттэй зарлан зохион байгуулах арга хэмжээнүүд, тухайлбал, явган аялал, өөрийгөө хөгжүүлэх танин мэдэхүйн сургалт гэх мэт арга хэмжээнүүдэд хөнгөлөлттэйгээр оролцох,

–         Г. м. бусад давуу талууд бий болно.

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

УЗ-өөс эхний жилд төгсөгчиддөө хандан “ЖУГАМО Гишүүнчлэлийн ТАТВАР нь 20,000₮” байхаар тогтсон болно.

Энэхүү татварыг 2016.11.20-2017.11.20 хоорондох нэг жилийн татвар  байхаар тогтоосон болно.

Иймээс та бүхэн 2016 оны 11 сарын 20-ны өдрийн дотор нийгэмлэгийн доорхи дансанд 2017 оны гишүүнчлэлийн татвар болох 20,000 төгрөгөө шилжүүлж гишүүнчлэлээ баталгаажуулна уу.

ТА ГИШҮҮНИЙ ТАТВАР-аа доорх мэдээллээр, зааврын дагуу шилжүүлнэ үү!

Банкны нэр: Хаан банк

Дансны нэр: Жугамо ТББ

Дансны дугаар: 5003983853

Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар, Япон дахь төгссөн сургуулийн нэр.

Дансны хуулгын дагуу гишүүнчлэлийн татвараа төлсөн гишүүний дэлгэрэнгүй мэдээллийг УЗ-с холбогдон авч нийгэмлэгийн бүртгэлд оруулна.

ЖУГАМО нийгэмлэгийн Удирдах Зөвлөл

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)