Япон улсын Засгийн Газрын 2016 оны 11-р сарын 8-ны хуралдаанаар Япон улсаас Монгол улсад суух ШИНЭ Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Австрали Улсын Сидней хотод Ерөнхий Консулаар ажиллаж байгаа Такаока Масатог томилсон байна.
Тэрээр 58 настай. 1981 оноос Япон улсан Гадаад Хэргийн Яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд Ирак дахь Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
2013 оноос Сидней дахь Ерөнхий консулаар ажиллаж байгаа гэнэ.