ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, ЗОХИОН 

БАЙГУУЛАЛТЫН ЖУРАМ

  1. Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг ТББ (цаашид “Нийгэмлэг” гэх)-н дүрмийн 4.29-д Нийгэмлэгийн төсөв, жилийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн “Зохицуулах зөвлөл” байгуулж болох тухай заасан.
  2. Энэхүү журмаар “Зохицуулах зөвлөл”-ийн ажиллах зарчим, эрх үүрэг, салбар чиглэлийн үйл ажиллагаа зэргийг нарийвчлан тодорхойлно.
  3. Зохицуулах зөвлөлийг Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал удирдана.
  4. Зохицуулах зөвлөл нь тус тусын чиглэл бүхий салбар зөвлөлүүдээс бүрдэнэ. Үүнд, үндсэн 4 салбар зөвлөл нь дараах байна:
    Төсөв, санхүүгийн зөвлөл
    Хэвлэл мэдээллийн зөвлөл
    Гишүүнчлэл, дотоод ажлын зөвлөл
    Харилцаа, хамтын ажиллагааны зөвлөл.
  5. Дээрхээс гадна, гишүүдийн идэвх санаачлагаар Гүйцэтгэх захиралын баталгаажуулсанаар төрөл бүрийн салбар зөвлөлийг байгуулах боломжтой.
  6. Салбар зөвлөлийн гишүүн нь Нийгэмлэгийн Зохицуулах зөвлөлийн гишүүн гэж явна.
  7. Салбар зөвлөл нь даргаа сонгож, Нийгэмлэгийн Ерөнхийлөгч батламжилна.
  8. Салбар зөвлөл нь 3 ба түүнээс дээш тооны гишүүнтэй байна.
  9. Салбар зөвлөл нь тусдаа хуримтлалтай байж болно.
  10. Үйл ажиллагаагаа улиралаар төлөвлөж, тайлагнана.
  11. Салбар зөвлөл нь явуулсан үйл ажиллагааныхаа мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг, бичиг баримт зэргийг Гүйцэтгэх захиралд буюу Нийгэмлэгийн орон тооны нарийн бичигт архивлуулж, төвлөрүүлнэ.
  12. Салбар зөвлөлийн дарга өөрчлөгдөх үед үүрэгт ажил, холбогдох мэдээлэл, файл, бичиг баримт сэлтийг хүлээлцэх ба хүлээлцсэн талаар Гүйцэтгэх захиралд мэдээлэл өгнө.