TALKio (Let’s talk ideas and opportunities)
Жугамо нийгэмлэгийн зүгээс Японтой холбоотой бизнес, эдийн засаг, нийгэм, боловсрол гэх мэт бүх талын сэдвээр өргөн цар хүрээг хамруулан, цуврал болгон зохион байгуулдаг “TALKio” үйл ажиллагааны маань 5 дахь дугаар маш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн эвентээр “Япон улстай хийх бизнесийн боломж ба экспорт импортын таатай нөхцлийг ашиглах нь” сэдвийн хүрээнд JICA Mongolia , Mongolia-Japan center Монгол-Японы төв , @Lhamour, Монгол Улсын Их Сургууль , Монголын Каизэн Холбоо гэх газруудаас нийт 6 илтгэгч тус бүр өөр өөрсдийн дахин давтагдашгүй өнцгөөс маш сонирхолтой илтгэл тавихаас гадна, хүрэлцэн ирсэн хүмүүстэйгээ нээлттэйгээр хэлэлцүүлэг хийсэнд гүн талархал илэрхийлье.