МОНГОЛЫН ХАВАР ТОКИОД

“Хаврын баяр”, энэ бол Их наран улсад ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол түмний их наадам. Ар, өвөр, буриад, дээд гэлтгүй Монгол түмэн энэ өдөр нийлж баярладаг.

Уг баярыг Япон дахь Монгол Оюутны Холбоо/ЯМОХ/ зохион байгуулдаг бөгөөд Монголд элэгтэй Япончууд, сайн дурын байгууллагынхан, Өвөр Монгол ахан дүүсийн

дэмжлэг туслалцаатайгаар өргөн дэлгэр зохион байгуулдаг, гадаадад эх орноо сурталчилах хамгийн том баяр, хамгийн том арга хэмжээ юм.
Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагддаг уг наадамд тэд Монгол орноо таниулан сурталчилдаг. Монголын түүх, ёс заншил, ахуй, соёл, үндэсний онцлог, тоглоом наадгай, ардын урлал, бичиг соёл, дуу хөгжмөө сурталчилж, баярыг зорин ирэх 50-60 мянган Япончуудад эх орноо сурталчилдаг.

Жил бүр уламжлал болон түүчээлэх уг баяр, наадамд Японы өнцөг булан бүрээс олон Монголчууд цуглахаас гадна Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд, Токио хотын засаг захиргааны төлөөлөл тэргүүтэй хүндэт зочид наадмыг нээн үг хэлж, Арлын Японд нэрээ дуурсгаж яваа Сумогийн их аваргууд хүрэлцэн ирж хуран цугласан мянга мянган Монгол ба Япон хүмүүст мэндчилгээ дэвшүүлэхийн дээр
Монголоос рок попын томоохон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөдөг уламжлалтай. Энэ жил 5-р сарын 3,4-нд  хоёр өдөр Токио хотын Нэрима дүүргийн ХИКАРИГАОКА Цэцэрлэгт хүрээлэнд 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү наадамд ЯМОХ-г дэмжин Монгол улсын Элчин сайдын яам, Нэрима дүүргийн захиргаа, Монгол улстай найрамдал, соёл, сайн дурын хамтын ажиллагаатай Японы олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс уламжлал ёсоор дэмжлэг үзүүлэн хамтран зохион байгуулж байна.
Энэ үед Хөх тэнгэрийн орны хавар нь хүртэл Монголоороо Их наран улсад дэлгэрдэг, энэ бол ХАВРЫН БАЯР юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (*)

Нэр (*)
И-мэйл хаяг (*)