2022 оны 9 сарын 24 , 25 – нд болсон “Япон улсад суралцагаая” боловсролын үзэсгэлэн яармагт Жугамо нийгэмлэгийн гишүүд маань хүрэлцэн ирж оюутан залууст өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан “License academy”-н хамт олонд талархал илэрхийлж байна. Цааш цаашдаа Жугамо нийгэмлэгийн зүгээс хамтран ажиллахад таатай байх болно.