ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН ЖУРАМ
- Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг ТББ (цаашид “Нийгэмлэг” гэх)-н дүрмийн 4.29-д Нийгэмлэгийн төсөв, жилийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн “Зохицуулах зөвлөл” байгуулж болох тухай заасан.
- Энэхүү журмаар “Зохицуулах зөвлөл”-ийн ажиллах зарчим, эрх үүрэг, салбар чиглэлийн үйл ажиллагаа зэргийг нарийвчлан тодорхойлно.
- Зохицуулах зөвлөлийг Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал удирдана.
- Зохицуулах зөвлөл нь тус тусын чиглэл бүхий салбар зөвлөлүүдээс бүрдэнэ. Үүнд, үндсэн 4 салбар зөвлөл нь дараах байна:
Төсөв, санхүүгийн зөвлөл
Хэвлэл мэдээллийн зөвлөл
Гишүүнчлэл, дотоод ажлын зөвлөл
Харилцаа, хамтын ажиллагааны зөвлөл.
- Дээрхээс гадна, гишүүдийн идэвх санаачлагаар Гүйцэтгэх захиралын баталгаажуулсанаар төрөл бүрийн салбар зөвлөлийг байгуулах боломжтой.
- Салбар зөвлөлийн гишүүн нь Нийгэмлэгийн Зохицуулах зөвлөлийн гишүүн гэж явна.
- Салбар зөвлөл нь даргаа сонгож, Нийгэмлэгийн Ерөнхийлөгч батламжилна.
- Салбар зөвлөл нь 3 ба түүнээс дээш тооны гишүүнтэй байна.
- Салбар зөвлөл нь тусдаа хуримтлалтай байж болно.
- Үйл ажиллагаагаа улиралаар төлөвлөж, тайлагнана.
- Салбар зөвлөл нь явуулсан үйл ажиллагааныхаа мэдээлэл, дүрс бичлэг, фото зураг, бичиг баримт зэргийг Гүйцэтгэх захиралд буюу Нийгэмлэгийн орон тооны нарийн бичигт архивлуулж, төвлөрүүлнэ.
- Салбар зөвлөлийн дарга өөрчлөгдөх үед үүрэгт ажил, холбогдох мэдээлэл, файл, бичиг баримт сэлтийг хүлээлцэх ба хүлээлцсэн талаар Гүйцэтгэх захиралд мэдээлэл өгнө.